Улсын баяр наадмын өмнөхөн Увс нутгаас Гавьяат жүжигчин нэгээр төрсөн. Арван жил тасралтгүй жил болгон ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлээрээ дагнаж тоглолт хийдэг байсан дуучин Л.Болдбаатар Гавьяат жүжигчин тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ. 

Тэрбээр үеийнхнээсээ сүүлд гавьяат авч байна гэх шүүмжлэл байгаа ч энэ цолоо эрт, орой авсны ялгаа байхгүй, хамгийн гол нь гавьяат гэх эрхэм цолоо дээдэлж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг алдахгүй явах нь чухал. 

Мөн олон жил дуулж, ард олноо баярлуулсан тэрбээр ийнхүү нэр хүндтэй гавьяат авах нь илүү сайхан юм байна хэмээн аархаж яваа сурагтай.