МУИС-ийн төлбөр 30-40 хувиар нэмэгджээ
2015/08/06
Жилийн жилд их, дээд сургуулиудын төлбөр ёс юм шиг нэмэгддэг болоод удав. Тэгвэл ирэх хичээлийн жилд ч бас нэмэгдэх нь.
Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл 2015-2016 оны хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөхөөр болжээ. Харин I дамжааныхны төлбөрийг чиглэлээс нь хамаараад 30-40 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн МУБИС-ийнх 10-12 хувиар нэмэгдсэн ч сургалтын төлбөр нь 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй аж. Тэгвэл ХААИС-ийн удирдлага I дамжааныхаа нэг кредитийн төлбөрийг 25, бусад дамжааныхыг 15 хувиар нэмжээ. Долдугаар сарын 8-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаараа энэ шийдвэрийг гаргаж, инфляцын түвшинтэй уялдуулсан байна.
АШУҮИС-ийнхны хувьд I дамжааныхаа төлбөрийг 45 орчим хувиар нэмжээ. II болон түүнээс дээш дамжааныхны төлбөрийг төдийлэн өөрчлөөгүй гэнэ. Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө ийн нэмж байгаа бол энэ жил элсэгч цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд төлбөрөө бууруулж байгаа аж. Сургуулиуд төлбөрөө хэрхэн нэмэх, түүнд яаж хяналт тавьж байгаа талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодруулахад Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд элсэлт авч чадахгүйд хүрч төлбөрөө бууруулж байна. Улсын сургуулиудын хувьд өсгөж байгаа. Төлбөр огт нэмэхгүй байх хэцүү. Бид сургуулиудын удирдлагыг төлбөр нэмсэн үндэслэлээ оюутнуудад тайлбарлах шаардлага тавьж байгаа.
Цаашид зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг байдлыг халах хэрэгтэй. Бусад улсад сургуулийн санхүүжилтийн 30 хувийг төлбөрөөр бүрдүүлдэг. Гэтэл одоо манайд сургуулийн нийт төсвийн 90-95 хувийг бүрдүүлж байна. Сургуулиуд менежмент, алсын хараагүй байна. Уг нь багш, оюутнуудынхаа судалгаа, бүтээлийг борлуулж, орлого олох боломжтой. Үүнийг эрэлхийлэхгүй, хамгийн амархан шийдэл гэж харан, оюутнуудынхаа төлбөрийг нэмдэг. Ер нь оюутнууд анх элсэхдээ төгстлөө хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ гэдэг гэрээг сургуультайгаа байгуулдаг болох шаардлагатай. Бид энэ тухай салбарын яам, Монголын их, дээд сургуулийн консорциумд санал тавьсан ч сургуулийн удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол төлбөр үндэслэлгүй нэмэхээс хамгаалах арга. Сургуулиуд ч нэг, хоёр жилийн дараа төлбөрөө хэдээр нэмэхээ тооцож, гэрээнд тусгаж болно шүү дээ гэв.
Зочин · 2015/08/09
:like
Зочин · 2015/08/09
Сүүлдээ гадаадад гарсан н хямд гарах болохндээ...
Зочин · 2015/08/07
Төрийн сургуулийг төсвөөс санхүүжүүлэхгүй байгаагаас төлбөр нэмэх зайлшгүй байдалд хүргээд байна. Үүнтэй зэрэгцүүлэн сургалтаа сайжруулах хэрэгтэй. Харин хувийн сургуулиудыг цэшцлэх цаг болсон байна. Зарим нэг хувийн сургууль цаг үедээ тохирсон мэргэжлийн агни нээж, хаагаад л дураараа тоглох юмаа. Инженерийн боловсролыг дурын хувийн сургуули олгоод байх боломжгүй шүү.....
padlec · 2015/08/06
hyn hognuud surah uu sain nem
Зочин · 2015/08/06
Доор бичсэн сэтгэгдлүүдийг уншаарай. Ёстой хөх инээд хүргэхээр юм бичжээ. Үгийн үсгийн алдаа гээд тоочоод байвал ч... Монгол хэлний дүрмийн мэдлэг АЙМШИГ.
Vanquish · 2015/08/06
Ardchilsan l geed bgaa hun bur eh orniihoo umnu huleesen uureg bn l ged bgaa. Getel ter uurgee huleeh bolomjiig haaj boogood bhd yaj surch bolovsorch eh orondoo heregtei zuil hj chadah ym. Eceg ehee zulgaaj iim ondor tolbort surguulid surch bsnaas shuud har ajiltan bolvol amidrald arai l oir sonsogdoj bn, ydaj l Eej aaviinxaa ovchin namdaah emig avaad ogno. Fuck !
Vanquish · 2015/08/06
Bayn ailiin huuhduudin jujgiin talbar boljdee ene ih deed surguuliud n. Harin busad n hun bish gj uzej bgaa ym bn ldaa
Үрэн · 2015/08/06
Одоо монголд ямар нэг сургууль төгсөөд ямарч ажил олдохгүй Бүү ор яршиг цаашаа
Зочин · 2015/08/06
өнгөрсөн жилийн төлбөр 2,100,000 байсан. Энэ жил 10-12 хувиар нэмэгдвэл 2,350,000 болох юм байна. ???? " МУБИС-ийнх 10-12 хувиар нэмэгдсэн ч сургалтын төлбөр нь 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй аж" ????
Зочин · 2015/08/06
toriin buruu bodlogo
Zochin · 2015/08/06
Surgaltiin tulbur nemegdsen ch chanar deer yamarch ahits garahgui n emegnel... Bagsh nar n bainga l mungunii hoinoos guisen ulaan nuden mangasnuud
Зочин · 2015/08/06
ОЛИГТОЙ СУРГАЛТ, СУРГАЛТЫН БААЗ БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЖИЛ БОЛГОН ТӨЛБӨРӨӨ НЭМЖ БАЙХ ЮМДАА. ХАА САЙГҮЙ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХЫГ БОДОХ БОЛЖДЭЭ
Зочин · 2015/08/06
ИЙМ ИХ ТӨЛБӨРӨӨР монголд сураад хэрэггүй Хятадын Их дээд сургуульд суралцсан нь дээрээ. Хятадын ямар хамаагүй Их сургууль төгссөн байхад Монголын МУИС төгссөнөөс л хамаагүй илүү шүү дээ.
Зочин · 2015/08/06
ТӨЛБӨР НЭМХЭЭ БОЛООЧЭЭ ҮҮНИЙХЭЭ ОРОНД СУРГАЛТААН САЙЖРУУЛЬ
ҮНХЭЭР СУРАЖ ЧАДАХ ХҮҮХЭДИЙГ ШИЛЭЖ СОНГОЖ АВ ТӨЛБӨР НЭМГЭЭР МӨНГӨӨӨР СУРДАГ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХҮҮХЭДҮҮД ОЛНООР ИЛСЭН ОРНО ТЭД МӨНГӨӨР ХАХУУЛДАЖ БАЙГААД ТӨГССӨН БОЛНО ТӨГСӨӨД МӨНГӨӨР АЛБАН ТУШААЛД ОЧНО ҮҮНЭЭС БОЛООД МОНГОЛ
ТӨР ААЖМААР МӨХНӨ СУРАЖ ЧАДАХ ХҮҮХЭДҮҮД МӨНГҮЙ БОЛХООР
ЭНЭ СУРГУУЛИЙН ГАДНА ҮЛДНЭ ХУВИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ТООГ МАШ ИХ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ЯМАРЧ ХЭРЭГҮЙ ХУВИЙН СУРГУУЛУУД ИХ ОЛОН БАЙНА
Зочин · 2015/08/06
Doorhi setgegdel bichigch etgeeded: suraltsah chadvar tuvshing surguuliin tolboriin hemjee geh shalguuraar huleej avch yavch bolohgui shu de. Bayan ailiin hyamsgar batsaanuud surch bga yum bhgui hirnee surch l bdg jaahan doroi amidraltai neg ni huseed hicheegd ch tgd surguulid orj chadahgui bvl yhv? Chi tolboriig ni daagaarai.
Zochin · 2015/08/06
Surgaltiin tulbur undur bolox yostoi. Suraltsagch unexeer tolgoitoi,tsaash meregjliin tuvshind amjilt gargax ireeduitei xamgiin gol ni ugaasaa deed bolovsroltoi bj chadax suuritai erunxii medleg saitai xuuxduudiig undur shalguuraar shuuj shigshij songon suraltsuulax xeregtei. Texgui bol gudamjaar duuren deed bolovsroliin diplom nertei tsaas barisan zaluuchuud bn.uuriiguu ch ilerxiilj chadaxgui,chadvargui .xyamd tulburuur barni uilchlegch, tseverlegch beldexee bolimoor bnaa bolovsroliin salbariinxaan.bolovson xuchin muu bxr yaj uls oron maani xugjxiin.