Жолооч нарыг торгуулиар “цаазлах” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
2015/09/01
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ. Жолооч нарыг торгуулиар “цаазлах” энэхүү хуулийг “мэндэлсэн” цагаас нь эхлэн хатуу чанга хууль болсон гэдгийг хэлэх хүн олон байна.
Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлээгүй атлаа хууль биелүүлэхийг шаардаж ард түмнээ торгууль нэрийдлээр сүрдүүлсэн хууль батлах боллоо хэмээн эрх баригчдыг шүүмжлэх хүн ч олон байгаа юм.
Үнэндээ энэхүү хууль хатуу хууль болсон нь нууц биш. Тодруулбал хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно, тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр, ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар, жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно гэх мэтээр амьдралд хэрэгжихэд хүндхэн хуулийн заалтууд багтсанд жолооч нар эгдүүцэж байгаа юм.
Тиймээс ч энэхүү хуулийн талаар олон нийтийн сүлжээнд “Удаа явбал торгоно, хурдан явбал торгоно, зогсвол торгоно, хөдөлвөл торгоно тиймээс нисвэл л халааснаасаа мөнгө алдахгүй юм байна” гэх хошигнол хүртэл гараад амжсан юм.
Уг нь жолооч нарын чадавхийг дээшлүүлж, ухамсарыг нэмэгдүүлбэл заавал торгуулиар хуулийг биелүүлдэг болгож, төр төмөр нудрагатай гэдгийг мэдрүүлэх нь тийм ч зөв шийдэл биш байлтай.
Сүүлийн жилүүдэд жолооны үнэмлэхгүй хүн ховор болсон. Дуртай болгон нь жолооны курст бүртгүүлсэн болж, ганц нэгэн удаа машины жолоо мушгичихаад л жолооч болж байгаагаас зам тээврийн осол, дүрэм журам зөрчдөг явдал газар авах болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр жолооч болсон хойно нь торгуулиар шийтгэх бус жолооч болохоос нь өмнө машин сайн жолооддог, дүрэм журмаа мэдэж, барималдаг жолооч болгож төгсгөх нь л чухал байгаа юм.
Ямартай ч өнөөдрөөс хэрэгжих шинэ хуулийн талаар жолооч, явган зорчигч нараас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
Иргэн Н.Бат-Эрдэнэ: Айхтар чанга хууль болсон байна
-Та маргаашнаас /өнөөдрөөс/ хэрэгжих хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс зарим нэгэн зүйлийг уншиж судалсан. Айхтар чанга хууль болсон байна лээ.
-Та яагаад чанга хууль гэж үзэж байгаа юм бэ?
-Уг нь хуулиа биелүүлдэггүй хүмүүст анхааруулга сануулга өгөх нь зөв л дөө. Гэхдээ ядарсан үедээ жолоо барьвал торгоно гээд байгаа юм. Үнэхээр хүнийг ядарсан үгүйг яаж мэдэх юм. Архи уусан бол үлээлгээд мэдэж болох, харин ядарсан хүнийг яаж мэдэх юм. Цагдаа нар "та ядарсан үедээ жолоо барьжээ" гээд торгоно гэвэл бид торгуулж л таарах байх. Төрийн цагдаагийн өмнөөс эсэргүүцээд зогсох хүн ховор шүү дээ. Энэ мэтээр л хатуу хууль болсон байна лээ.
-Уг нь дүрмээ зөрчихгүй бол торгохгүй байх л даа тийм ээ?
-Тийм л дээ. Гэхдээ манай улсын зам, гэрлэн дохио ийм байхад дүрэм зөрчихгүй байна гэдэг ховор л байх. Жолооч нар ямар нэгэн байдлаар дүрэм зөрчиж л байгаа.
Иргэн А.Алтанхуяг: Ухамсартай сайн жолооч нарыг бэлтгэдэг болгох нь л чухал
-Та замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэр сайн хууль болсон гэж үзэж байна вэ?
-Зарим нэгэн заалтыг нь эс тооцвол сайн хууль болсон гэж үзэж байгаа.
-Зарим нэгэн зүйл заалт гэж ямар заалтыг хэлж байна вэ?
-Одоо сайн санахгүй л байна. Гэхдээ зорчигч бүсээ бүслээгүй бол жолоочийг торгоно гэж байсан. Нэг км газар яваад буух зорчигчийг "бүсээ бүсэл" гэвэл дургүйлхэх л байх. Манайхан ямар бүсээ бүслэж сурсан улс биш.
-Хэт удаан явбал торгоно гэж заасан. Үүнийг жолооч нар эсэргүүцэж байгаа бололтой. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Манай жолооч нар ер нь бол их бүдүүлэг. Зорчих хэсгээр явж байгаа атлаа утсаар яриад бараг зогсчихдог. Тийм хүмүүсийг бол торгох нь зөв. Ер нь торгох энэ тэр нь яах вэ хамгийн гол ньухамсартай сайн жолооч нарыг бэлтгэдэг болгох нь л чухал байна шүү дээ.
-Манай улсад хууль хэрэгжүүлэх орчин хэрэг хангалттай байна гэж үзэж байна вэ?
-Үүнийг хэлэхэд бэрх л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хотын төв хэсгийн замын тэмдэг, тэмдэглэгээ харьцангуй сайн болсон. Харин захын гэр хороололд бол тийм зүйл нь үнэхээр дутмаг шүү. Тэгэхээр энэ талаар анхаарах хэрэгтэй мөн хуулийг хэрэгжүүлэх журмыг бас сайн хийхгүй бол хэрэгжихэд хэцүү л байх даа.
Иргэн Д.Жамъян: Гарц гарамыг нь хангалттай хийчихээд дараа нь энэ торгууль гэх зүйлээ ярих нь зөв
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хэрэгжиж байна. Энэ хууль явган зорчигчийн үүргийг ч тодорхой тусгаж, хариуцлагыг ч нэмэгдүүлсэн байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Явган зорчигчийг "гарцаар гар" гэж байгаа нь туйлын зөв. Гэхдээ өнөөх гарц гээч зүйл нь манай улсад их ховор байх юм аа. Гэтэл ховор зүйлээрээ заавал гарах ёстой үгүй бол торгоно гэхээр хэн таалагдах билээ. Харин гарц гарамыг нь хангалттай хийчихээд дараа нь энэ торгууль гэх зүйлээ ярих нь зөв.
-Явган хүний гарц үнэхээр ховор байна гэж та бодож байна уу?
-Тийм л байгаа биз дээ. Яг энд л гэхэд гарц гэх зүйл алга. Манай гэрийн ойролцоо ч гарц байхгүй. Тэгэхээр би торгуулиахгүй гээд гарц хайгаад яваад байхгүй шүү дээ. Үүнийг явган зорчигчид бүгд л хэлнэ дээ.
Иргэн А.Алтантуяа: Торгуулиа төлөхгүй
-Та замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Манай хүүхдүүд л "Ээжээ гарцаар гарахгүй бол торгуулна шүү" гээд л байсан түүнээс өөр мэдэж байгаа зүйл алга л байна даа.
-Үнэхээр гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцож байгаад торгуулвал та хэрхэн хүлээж авах вэ?
-Би замаар явж байгаа машинуудаас маш их айдаг.Манай жолооч нар ёстой галзуу солиотой юм шиг хөдөлгөөнд оролцдог. Тиймээс ч би ойр орчимд гарц байвал заавал гарцаар гарахыг боддог. Харин зарим газарт гарц олдохгүй тун төвөгтэй байдаг. Хөл муутай болохоор зарим үед гарцгүй газраар гардаг. Харин ойр хавьд гарц байхгүйгээс гарцгүй газраар зам гарч байгаад торгуулбал торгуулиа төлөхгүй. Үнэхээр гарц байсан бол би түүгээр нь л гарах байсан.
24TSAG.MN
zoch · 2015/09/02
Gerel dohio zurchivul 9200 tug gedeg baga bna .ug ni bol gerel dohio chini hamgiin chuhal yum shuu de getel yadarsan uedee joloo barihaas baga bdag
z.ptar · 2015/09/01
huuli bol hunii toloo baih estoi baih.jolooch ch hun shuu.balai huuli gargaj joloochoo tsooruulj l hotiin tugjilee bagasgah gej baih shig bna.ter onoo bol jinhene daranguilal.nogoo talaar bid zam deer bas niileen humuusiig eruul mend ami nasaar ni hohirooj l bgaa shuu.
Зочин · 2015/09/01
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГӨӨД НЬ ТАТНА. 88583399 ШҮХӨДӨЛГӨӨН
hotin irgen · 2015/09/01
Hund daatsiin achaanii mashinuud ih huchtei signal duut dohiogoor bainga hotin irgedin amgalan taiban baidlig alduulj tsochooj baigaag hezee zogsooj uguh be.
bold · 2015/09/01
zuv zuv er ni zambaraatai baih heregtei.
aagii · 2015/09/01
er ni zow gej bodoj bna.huuli changa baij l emh tsegtsendee orno
ДОН · 2015/09/01
Хууль чанга байж эмх цэгцэндээ орно... харин нөхцөл нь юу бол араа солих төдийд гэрлэн дохио, гарц байдаг, зам гэж авах юмгүй эвдэрч хэмхэрсэн байж бид чинь машинаа эвдчихгүйн тулд гэлдэрэхээс өөр арга байдаггүй зам хот хөдөөгүй өчнөөн байхад удаан явлаа гээд торгоод байх нь утгагүй зүйл шүү дээ...
Хууль жигд үйлчилэх хэрэгтэйтэр дарга нар маяктай машинаар урдаа түрүү барих биш яг иргэд шигээ энгийн номертой машинаар зорчиж зовлонг нь жаахан үз .... Гадаадын зочид төлөөлөгчид бол өөр хэрэг шүү дээ... Жолооны курс гэж мөнгөө л өгвөл нүдээ аниад л үнэмлэх гаргаж өгдөг асуудлаа болиоч... машинаа ухараагаад л үүрэнд хийчхэж чадахгүй зөвхөн урагшаа л явдаг жолооч нар өчнөөн байгааг манайхан харж байгаа бизээ ... Курсээ чанаржуулаач...