Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар Монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй гэрлэлтээ батлуулжээ. Өнөөдөрийн байдлаар 8000 орчим хүн харийн бэр, хүргэн болсон байх юм.  Манайхны хувьд Солонгос,  Америк,  Япон,  Герман, Арабын иргэлтэй гэрэлсэн байх юм. харин албан бусаар бол  хятадуудтай гэр бүл болсон тохиолдол цөөнгүй бий. Гадаадуудтай гэр бүл бологчдын дийлэнх нь эмэгтэйчүүд өөрөөр хэлбэл  Монгол цус энэ хэмжээгээр бохирдож эхлээд байгаа гэсэн үг юм.  Өөрөөр хэлбэл гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95 хувь нь эмэгтэйчүүд, тэдний  70-аад хувь нь солонгос иргэн­тэй гэрлэжээ. 35-60 насны тэдгээр Монгол бүсгүйчүүд  гэр бүл зуучлалын байгууллага, танил тал, найз нөхдөөрөө дамжуулан Солонгос улсын иргэдтэй гэрлэдэг аж.

Харин хятадуудтай гэрэлэдэг бүсгүйчүүд нь голчлон зам, барилгын ажлын ойролцоо амьдардаг байна. Харин зарим нэгэн нь Хятадуудад биеэ худалдаж, гайгүй гэж бодсонтойгоо албан ёсоор гэрлэлтээ батлуулах бус хамтран амьдрагч нэрийн доор  ээжээрээ овоглосон хүүхдүүд гаргасаар байгаа.

Харь эрийн өврийг дулаацуулаад асуудал багатай, сайхан амьдарч байгаа бүсгүйчүүд байгаа л байх. Тэднийг хараад гадаад хүнтэй суух нь сайхан, тансаг гэх мэтээр бодож, өрөөсгөл ойлголтоо мөрөөдөл болгосон хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өнгөц ойлголт юм. Өөрөөр хэлбэл гадаад улсын ёс заншил, хэл соёл бүх зүйл нь Монголоос өөр.  Тэр хэмжээгээр тухайн гэр бүлд маргаан, үл ойлголцол үүсдэг.  Зарим тохиолдолд тэдгээр гэр бүлд салсан байдаг.  Өнгөрсөн онд гадаадын иргэдтэй гэр болсон хүмүүсийн 103 нь гэрлэлтээ цуцлуулжээ. Үүний шалтгаан нь ихэнхдээ зан заншил таараагүй, виз гарахгүйгээс болдог гэж үздэг. Мөн гэр бүлийн асуудлаар хүйсийн тэгш эрхийн төвийн тусгай дугаарт 92 хүн ханджээ. Үүнээс 66 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байна. Зөвхөн энэ онд хүний наймааны золиос болсон тохиолдол бас бий  хүний наймааны 14 хэргээр 82 хүн хохирогчоор тогтоогдсоноос 9.7 хувь нь насанд хүрээгүй, 50 хувь нь 18-21 насныхан байгааг цагдаагийн газраас мэдээллээд байна.  

Зуучлалаар гадаадын иргэнтэй гэрлэсэнтэй ч асуудалд орсон хоёр тохиолдол

Тохиолдол -1

Би 25 настай. Нэг найзынхаа зөвлөснөөр гэр бүл зуучлалын байгууллагаар гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн. Энэ зуучилж буй байгууллагынхаа нэрийг ч мэдэхгүй.Эзэн нь солонгос хүн байдаг. Нэг зочид буудалд үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо бодоход эрсдэлтэй юм шиг санагдаад гэрлэхээ болихоор шийдсэн.Би нөхөртэйгээ нэг л удаа уулзсан. Гэрлэхээ болих тухайгаа зуучлалын байгууллагадаа хэлэхэд намайг сүрдүүлээд нөхөн төлбөр гэж 4000$ нэхээд байна. Монголд гэр бүлээ батлуулчихсан........Эмэгтэйн ярианаас...

Тохиолдол -2

Д.31 настай. 2006.04 сард нэгэн монгол эмэгтэйгээр зуучлуулж БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн. Нөхөр нь очсон цагаас нь эхлэн хүчирхийлэл, дарамтанд байлгаж байсан ба тэр хавийнхаа хүмүүстэй хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан. Мөн өөрийнхөө эцэгтэйгээ хүртэл бэлгийн харьцаанд оруулсан. Эмэгтэй энэ байдлыг тэвчиж чадалгүй гэрээсээ оргож одоо Солонгосд нэгэн сүмд байгаа. Эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч бичиг баримтгүйн улмаас ирж чадахгүй байгаа. Түүний найз нь телевизээр гарсан зарын дагуу хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсан байна.

 Гадаад хүнтэй суух нь хэдийгээр хүний эрхийн асуудал ч гэлээ  нэгэнт амьдралынхаа ханиар сонгож байна гэдэг утгаараа  дахин нэг бодож үзэх хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадаадтай хамтран амьдарч Т.Аятунгаа, Энхмаа нар шиг хохирох магадлал өндөр. Т.Аятунгааг тээгч эх болгон ашигласан байх магадлалтай гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Харин Энхмаа бүсгүй хүний газар жаргах гэсэн биш эх орондоо өөрийн эрхээр зов гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон түүх бий.   

Өөрөөр хэлбэл гадаад эртэй ганц нэг бэлгийн хавьталд ороод, түрийвчинд нь дурлаж, хүний наймааны золиос, тээгч эх болох, гэмт хэргийн золиос болох магадлал туйлын өндөр. Хятад, Солонгосын улаан дэнлүүний гудамжинд Монгол бүсгүйчүүд цөөнгүй бий.  Тэдний энэ замд орсон замнал нь ерөнхийдөө ижилхэн байгаа.   

Манайд энэ талын хууль эрх зүйн орчны зохицуулалт байхгүй, хохирогч өөрсдөө гэмт хэрэгтэн мэт байдалд ордог, хэргийг үйлдэгч нар хуулийн хариуцлага хүлээсэн нь цөөн байдгаас хохирогчид дуугүй өнгөрөхөд хүрдэг.  

Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед гадаадын иргэдтэй гэрлэх нь тухайн хүний эрхийн асуудал болоод байгаа.  Гэхдээ Монгол эрчүүд хаданд гарчихаагүй байгаа тохиолдолд алдаа, дутагдлын нь засаад, залаад, аваад явахад асуудал нэг их үүсэхгүй байх. Гэр бүл болсон хойно мэдээж хэрэг маргах тохиолдол гарах л байх. Тэр үед хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг үгийн утгыг оройдоо ортол ойлгох биз. Өөрөөр хэлбэл гадаад эртэй суусан бол  хүний газар, таньж мэдэх хүнгүй, дээрээсээ нь адлагдаад эх орондоо ч ирж чадахгүй асуудал их л гарах байх.   Зээртэй адилхан нутаггүй ч гэсэн бүсгүй хүн өөрийнхөө амьдрах газрыг сонгох боломж нь байгаа болохоор  ёс зүй,  амьдрал, Монгол цусаа,  ирээдүйгээ бодоод гадаадуудтай дэр нэгтгэхээ больвол яаж байна?

Бүсгүй заяагаа бүдгэрүүлэх шийдийг гаргахаасаа өмнө дахин нэг бодож үзээрэй бүсгүйчүүдээ...

Т.Энгүүн