Гал түймрийн улмаас өчигдөр өглөө 2-16 насны гурван хүүхэд нас барсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Ногоочдын 2 дугаар гудамжийн .. тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.13-ны өдрийн 07:29 цагт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг галд өртөж нас барсан Б /16 настай, эмэгтэй/, Э /4 настай, эмэгтэй/, Э /2 настай, эрэгтэй/ нар нас барсан бөгөөд тэдний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгжээ.