Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн.

Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх  2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын  албанаас худалдааны төвийн захиргаанд  ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байна.