2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан.

Энэ тогтоолд: Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Зуны цагийн хуваарь 2016 оны гуравдугаар сарын 25-наас 2016 оны есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.