ЭЕШ-ын хуваарь гарчээ
2016/03/14
Боловсролын Үнэлгээний Төвөөс /БҮТ/ 2016 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарийг гаргажээ.
Сар/өдөр |
Цаг |
Шалгалт |
06 дугаар сарын 15 |
12:00 – 13:40 |
Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 |
10:00-11:20 |
Монгол улсын түүх |
13:00-14:40 |
Хими |
|
16:00-17:20 |
Англи хэл |
|
06 дугаар сарын 18 |
08:30-09:50 |
Газар зүй |
11:30-13:10 |
Математик |
|
14:30-15:50 |
Биологи |
|
17:00-18:20 |
Монгол хэл |
|
06 дугаар сарын 19 |
08:00-09:40 |
Физик |
11:30-12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
14:20-15:40 |
Орос хэл |
Их, дээд сургуульд орох элсэлтийн шалгалт Монгол хэлний хичээлээр эхэлнэ. Энэ жилийн шалгалтын онцлог нь Монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэг нь Монгол бичгийн мэдлэгийг шаардсан агуулгатай байх аж.
Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулахаар болжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.
Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсөнө. Өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгөх юм байна.
Зочин · 2016/03/14