Энэ сарын 11-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.