Яам, агентлагийн нэрс ингэж өөрчлөгдөнө
2016/07/21
Монгол улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид болон УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Түүний өргөн бариад байгаа бүтцээр яамд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудийн нэр дараах байдлаар өөрчлөгдөх юм байна.
Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид Засгийн газрын нийт 9 тохируулагч агентлаг, 18 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тогтоосныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-1/130 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн саналд 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын харьяалах байгууллагын тоо болох 27 өөрчлөгдөөгүй. Гэхдээ Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын харьяанд дахин байгуулахаар тусгаснаар өмнөх төрийн тогтолцоо, бүтцээс нэг байгууллага илүү байгуулагдахаар байна.
Шинээр 4 агентлаг байгуулж, зарим яамдын болон татан буулгасан агентлагийн хариуцаж байсан чиг үүргийг шилжүүлсэн бөгөөд 4 агентлаг татан буулгаж холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн. Нэгтгэх, хуваах замаар нийт 5 агентлагийг 4 агентлаг болгосон байна.
Мөн түүнчлэн, тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн байна.
Ирүүлсэн саналыг дэлгэрүүлэн харьцуулж үзвэл дараах өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан байна. Үүнд:
- Шинээр байгуулсан агентлагуудын талаар
|
Тохируулагч агентлаг |
|
Хэрэгжүүлэгч агентлаг |
1 |
Үндэсний хөгжлийн газар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг байгуулж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /хэрэгжүүлэгч агентлаг/-ыг татан буулгаж чиг үүргийг шилжүүлсэн. |
1 |
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулж Худалдан авах ажиллагааны газрын чиг үүргийг шилжүүлэхээр тусгасан. Төрийн өмчийн хороог 2015 оны 100 дугаар тогтоолоор татан буулгасныг дахин байгуулж байна. |
2 |
Биеийн Тамир Спортын газар Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн Тамир Спортын газрыг шинээр байгуулахаар тусгасан |
||
3 |
Соёл, Урлагийн газар Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Соёл, Урлагийн газрыг шинээр байгуулахаар тусгасан. |
- Шинээр нийт 4 агентлаг байгуулсан. Үүнээс:
- татан буулгасан 1 агентлагийг дахин байгуулсан;
- шинээр 3 агентлаг байгуулсан.
- Татан буулгасан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг |
|
Хэрэгжүүлэгч агентлаг |
байхгүй |
1 |
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт хамааруулсан/ |
2 |
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Худалдан авах ажиллагааны газар /чиг үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамааруулсан/ |
|
3 |
Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Тахарын ерөнхий газар /чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хуваан хамааруулсан/ |
- 4 агентлаг татан буулгасан.
- Холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн.
- Өөрчлөн байгуулсан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг |
|
Хэрэгжүүлэгч агентлаг |
байхгүй |
1 |
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Оюуны өмчийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээн дэх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт нэгтгэж Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө статистикийн чиг үүргийг Үндэсний статистикийн хороо байгуулан УИХ-ын харьяанд шилжүүлэхээр тусгасан байна. |
2 |
Уул уурхайн сайдын эрхлэх асуудлыг хүрээн дэх Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэсэн |
|
3 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон хариуцах чиг үүргийг өргөжүүлсэн. |
|
4 |
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн хоёр хэрэгжүүлэгч агентлагт хуваан зохион байгуулсан. |
- эрхлэх чиг үүргээс хамааруулан 4 агентлагийг 2 агентлагт нэгтгэсэн.
- 1 агентлагийг 2 агентлагт хуваасан.
- Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд дахин бие даасан байгууллага хэлбэрээр байгуулахаар тусгасан.
- Зөвхөн нэр өөрчилсөн агентлагуудын талаар
|
Тохируулагч агентлаг |
|
Хэрэгжүүлэгч агентлаг |
1 |
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” болгон өөрчилсөн. |
1 |
Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон өөрчилсөн. |
2 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилсөн. |
||
2 |
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Стандартчилал, хэмжил зүйн газрыг Стандарт, хэмжил зүйн газар болгож өөрчилсөн. |
3 |
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилсөн. |
4 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон өөрчилсөн. |
- Тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн.
- Өөрчлөлт ороогүй агентлагууд
|
Тохируулагч агентлаг |
|
Хэрэгжүүлэгч агентлаг |
1 |
Тагнуулын ерөнхий газар |
1 |
Цаг уур, орчны шинжилгээний газар |
2 |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
2 |
Архивын ерөнхий газар |
3 |
Онцгой байдлын ерөнхий газар |
3 |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
4 |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар |
4 |
Иргэний нисэхийн ерөнхий газар |
5 |
Цагдаагийн ерөнхий газар |
5 |
Мал эмнэлэг, үржлийн газар |
6 |
Хил хамгаалах ерөнхий газар |
||
7 |
Зэвсэгт хүчний жанжин штаб |
- Тохируулагч 7, хэрэгжүүлэгч 5 агентлаг, нийт 12 агентлагт аливаа өөрчлөлт ороогүй байна.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий сайд;
- Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
- Зам, тээврийн сайд;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд.
Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.
Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа яамд ийм нэртэй болж өөрчлөгдөх юм.
Ерөнхий чиг үүргийн |
|
1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам; |
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам; |
2/Гадаад хэргийн яам; |
2/Гадаад харилцааны яам; |
3/Сангийн яам; |
3/Сангийн яам; |
4/Хууль зүйн яам; |
4/Хууль зүй, дотоод хэргийн яам; |
|
5/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; |
Чиглэлийн |
|
5/Аж үйлдвэрийн яам; |
|
6/Барилга, хот байгуулалтын яам; |
6/ Барилга, хот байгуулалтын яам; |
7/Батлан хамгаалах яам; |
7/ Батлан хамгаалах яам; |
8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; |
8/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам; |
9/Зам, тээврийн яам; |
9/ Зам, тээврийн яам; |
10/Уул уурхайн яам; |
10/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам; |
11/Хөдөлмөрийн яам; |
|
12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; |
|
13/Хүнс, хөдөө аж ахуйн яам; |
11/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; |
14/Эрүүл мэнд, спортын яам; |
12/ Эрүүл мэндийн яам; |
15/Эрчим хүчний яам. |
13/ Эрчим хүчний яам. |
Дээрхи өөрчлөлтийг өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Зочин · 2016/07/22
агентлагуудын дарга нар хэзээ тодрохын бол
zochin · 2016/07/22
bainga ner solih ni mash ih zardal gardgiig medej baigaa baih iim zamaar bainga mungu idej bdag yum daa MAN-iinhan bolovson huchin saitai l geed bsan oldohgui bolood l baahan mungunii humuusiig tavih shiv dee nomtoibayar,choijilsuren, oyunhorol geh met yu ve icheech teneguud
зочин · 2016/07/21
яамдын бүтэц болж байна одоо төрд ажлаж байгаа төрийн албан хаагч нэртэй чадваргүй хүмүүсийг бүгдийг сольж чадвартай жинхэн төрийн хар хүнийг олж тавих хэрэгтэй төрийн албан хаагчийн шалгалт гэж хуувилдах боломжиййг бүрдүүлдэг ажлыг өөрчилж салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлж шалгаруулдаг болох хэрэгтэй
гайхав · 2016/07/21
Хүүхэд гэр бүлийн асуудлыг цугт нь авч үзэхгүй яагаад Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгож байгаа юм болдоо. бас л гэр бүлээ мартчихаж, Томилгоо хийхийн тулд ажил төрлөө мэддэг улсаас нь асуусан л баймаар юм.
зочин · 2016/07/21
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой олон том компаниудад АН өөрсдийн чадвар туршлага муутай хүмүүсээ янз бүрийн албан тушаалд олноор нь оруулсан байгаа үүнийг цэвэрлэх нь чухал байх. АН Төрийн өмчийн хороог татан буулгаж АН-ын гар хөл болсон дарга нарыг томилж, олон том компаниудын удирдлагууд бүгд өөрсдийн хүнээ хэрэгтэй хэрэггүй албан тушаалд олноор нь оруулсан
Dorj · 2016/07/21
Hoorhiidoo Baterdene yanaa
Доогий · 2016/07/21
Засгийн газрын бүтцийг боломжийн гаргасан юм шиг санагдлаа. АН засгийн эрхэнд гараад миний л мэдэх төрийн өмчит компаниудад орон тоо цөөлж байна гэж баахан хүн халаад оронд нь танил талын ихэнхи нь мэдлэг чадваргүй албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүсийг шургуулсан тохиолодол маш олон байгаа. Ер нь төрийн болон төрийн өмчит компаниудад ажлын байрны тодорхойлолт гэж нэг оронцог зүйл гаргаад л хүн авч өдөржин интернэт үзээд сууж байдаг ажилгүй нөхдүүд маш олон байдаг шүү тэдгээрийг халж цөөлөн чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм
zochin · 2016/07/21
MAN namd amjilt husie bolomjiin sain butets boljee
man-iin jiriin gishuun · 2016/07/21
Ongorson 4 jild Toriin baiguullaguudad dadlaga turshlagatai chadvartai olon humuusiig yamar negen shaltgaanaar ajlaas ni choloolj chadvar muutai olon humuusiig orond ni avsan bga shuu tedniig tseverleerei ene ni toriin albiig chadvarguijuulj ajil uragshlahgui
Зочин · 2016/07/21
МАН нам туршлагатай нам гэдгээ харуулж яамдын тоог цөөлж бүтцээ маш сайн хийсэн байна. Их аятайхан сайн бүтэц болжээ. Одоо харин холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулах байх даа. АН нам 2008-2012 онуудад төрийн байгууллагад ажиллаж байсан ажилдаа сайн, дадлага туршлага, мэдлэг сайтай олон төрийн албан хаагч мэргэжилтнүүдийг ажлаас намын харьяалал, цомхотгол, бүтэц, тэтгэвэрийн насанд хүрсэн гэх мэт ямар нэгэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж оронд нь ажлын дадлага туршлагагүй, чадвар муутай, төрд ч ажиллаж үзээгүй хүмүүсийг тухайн үед нь төрийн албаны шалгалт ч өгөөгүй байхад нь авч байсан шүү. Тухайн үед ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн ард ар гэр амьдрал ахуй зээл зуул гээд өчнөөн асуудал байсан хүнд байсан. АН нам Төрийн өмчийн хороо, Татвар Гаалийг сонгууль дөхөх үед ёстой нэг бужигнуулж дадлага туршлагатай, чадвартай олон мэрэгшсэн төрийн албан хаагчдыг дээрхи шалтгаануудаар ажлаас олноор нь чөлөөлж байсан даа. Одоо тэднийг чөлөөлөх хэрэгтэй. МАН намд амжилт хүсье.
Зочин · 2016/07/21
Suuliin 4 jild tor yaj samuursaniig bainga sanaj mash sain tseverlegee hiih heregtei . mergejiliin undur ur chadvartai huleen zovshoorogdson salbartaa lider bolson humuusiig ehnii eeljind udirdlagaar ni tavih ni zuitei
Зочин. · 2016/07/21
Юу бичиж байгаагаа хянаж байгаач эрхэм сурвалжлагч минь .Согтуу хуний одрийн тэмдэглэл шиг юм бичиж хумсийн толгойг эргуулэхээ болих хэрэгтэй.Та нарын худал мэдээлэл олон тумнийг тоорогдуулж хов хутгах юм.
Найдан · 2016/07/21
Яам, агентлагийн тоог цөөлөх нь зүйтэй. Чадвартай боловсон хүчнээр бүрдүүлэхгүй бол төр дампуурсан чигээрээ дуусна. Хамгийн гол нь мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэгт ард түмэн итгэсээн гэдгийг санах нь зүйтэй болов уу. Төрд чадваргүй, мэдлэггүй төрийн албан хаагчид маш олон байгаа. Тиймээс л төрийн нэр хүнд унасан шүү дээ
Зочин · 2016/07/21
okay
Зочин · 2016/07/21
Алдаагүй зөв бичмээр юм
Зочин · 2016/07/21
Яамдын бүтэц орон тоогоо ядаж тогтсон нэршил дотроо хийж тэр таалагдахгүй байгаа хүмүүсээ халж солих ажлаа хийх хэрэгтэй
Баагий · 2016/07/21
Нэр хаяг сольсоноор ямар зардал чирэгдэл гардгийг судалж тооцох чадвартай сэтгүүлч байна уу.Ядаж улсын бүргэлийн гэрчилгээ, албан бланк тамга тэмдэг гм тоочвол маш их юм бий дээ.Энэ бүхэнд мөнгө хүний хүч хөдөлмөр цаг зав...үргүй зардал...
Баагий · 2016/07/21
төр тогтвортой бүтэцтэй байхын тулд яам агенлагийн нэр бүтцийг нэг мөр шийдэж үндсэн хууль ч юмуу ямар нэгэн байдлаар хуульчлах хэрэгтэй. ЗГ байгуулагдах бүр нэр хаяг өөрчилж ядаж илүү зардал чирэгдэл гаргаж татвар төлөгчдийн мөнгийг урсгадагаа болих хэрэгтэй. Тэр дарга цэргээ солих ажлаа л хийнэ биздээ. Нэр хаяг сольсоноор ажил сайжирдаг бол Монгол улс өндөр хөгжилд хүрэхээр боллоо шүү дээ