"Аз нь шовойдоггүй" улс
2016/07/21
Аз нь шовойдоггүй улс олон байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон.
Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилж өгсөн юм. Ингэснээр нэлээдгүй олон хүний "аз" гийсэн. Харин таван удаа азтан болоод 20 сая төгрөгийг нэг хүн хожоод байхад 20 мянган төгрөгийг ганц ч удаа хожоогүй хүмүүс олон байна. Аз нь шовойгоогүй хүмүүс сугалааг худлаа явагддаг байх хэмээн хардаж эхэллээ.
Сугалааны азтангаа долоо хоног бүр тодруулдаг байсан бол журмаа шинэчилж сардаа нэг удаа сугалааны азтанаа тодруулдаг болсон билээ. Энэ онд нийт 18 удаагийн сугалааны тохирол явагдах аж. Үүнээс сүүлийн таван удаагийн сугалаанд иргэд ихээхэн идэвхитэй оролцох болж. Арга ч үгүй биз ээ хүмүүс худалдан авалтаасаа илүү их мөнгө хожоод байхаар баримтаа бүртгүүлж азаа үзэхээс өөр яахав.
Ийнхүү иргэдийн идэвхитэй оролцооны хүчинд татварын орлого 99 хувийн биелэлттэй байгаа ажээ. Хууль хэрэгжсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 700 гаруй мянган иргэн нийт 19 сая баримт бүртгүүлжээ.
Аз нь шовойдоггүй улсын жагсаалтыг 400 сая төгрөгийн эзэн болсон хоёр иргэн тэргүүлсэн. Тэднийг супер азтан боллоо гэж орон даяар зарлачихаад дараа нь шагналаа өгөх дээрээ тулахаараа хуурамч баримт бүтгүүлсэн байна хэмээн олонд тунхагласан. Гэтэл өнөөдрийг хүртэл супер азтан тодроогүй л байна. Харин шагналын сан 675.900.000 төгрөг болж өсчээ.
зочин · 2016/07/22
5 удаа, 9 удаа азтан болсон хүн байна гэжугаа, ямарынх нь аз тэгэж тэнгэрт тултал шовойгоод байдгийг чөтгөр л мэдэх байх даа.
Horloo · 2016/07/21
Улсад л хэрэг болоод байгаа байх гэж бодож байна. Хувь хүнд ашиг байхгүй. Цөөхөн хэдэн хүнд ашигтай байж магадгүй. гэтэл бүгд л НӨАТ гээчийг төож байгаа. Улсад ямар ашиг тусаа өгч байгаа ч ярихгүй, ямар ч танилцуулга байхгүй. Үнэндээ миний хувьд нэг төгрөг ч хожоогүй. Үнийн дүнгийн нь хоёр хувийг ч аваагүй. Ямар хүмүүс нь аваад байгаа юм бэ?
Horloo · 2016/07/21
Бид дэлаүүрээс худалдаа хийх бүрт, мөн үйлчилгээний байгууллагад мөнгө төлөх бүртээ НӨАТ гээчийг төлж байгаа. Гэтэл нэг төгрөг ч хороогүй. Үнийн дүнгийн хоёр хувийг ч аваагүй. Тэр үнийн дүнгийн хоёр хувиа өгч байгаа юм уу? үгүй юм уу? мэдэхгүй. ойлгохгүй байна. Дансныхаа дугаарыг бүртгүүлсэн. учры нь сайн ойлгохгүй байна. "Ebarimt.mn" баримтаа тогтмол бүртгүүлээд ямар ч хэрэгггүй.
Horloo · 2016/07/21
Minii huwid anhnaas ni burtguulj ehleed odoo hurtel burtguulj baina. Gesen ch neg tvgrvg ch hojoogui. Vnendee honjwor yavuulj baigaag neg ch udaa olj haraagui. Gnts ch tvgrvg hojoogui. Bas uniin dungiin hyor huwiig ch buchaaj awaagui. Tuuniigee vgch baigaa yum uu? Er ni burtguulj baigaa barimtaasaa shalgaruuldag ch yum uu? ugui yum uu? buu med. Suuldee uramgui bolj baina. Shal hudlaa gej bodoj baina.
Зочин · 2016/07/21
cool
Зочин · 2016/07/21
Shal hudal show bsiin bnlee.odoo umnuh 1han sariin toonoos shuudeg bolsn.magadlal dahiad 75% hubiar buursn.abah hun garahgui bhaa
Зочин · 2016/07/21
eniig hiisen humuus chin shal hudlaa sain sudalaad uzvel medegdene dee hunii setgelzuiger toglood zarim n odoo hurtel munguu avaagui l baigaa shdee