Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх ёстой.

 

Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй байна. Тиймээс 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

 

Урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

 

 

М.Энх