Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулна
2016/08/21
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд үүсдэг автозамын түгжрэлийг бууруулахаар энэ амралтын өдрүүдээс эхлэн автомашины дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.
Тодруулбал, таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 20, 27-ны бямба гарагт хөдөлгөөнд оролцох эрхтэй. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол энэ сарын 21, 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцож болно.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх учиртай. Үүнээс гадна орон нутгаас Улаанбаатарт хот руу орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг ч мөн зохих журмын дагуу зохицуулж эхэлсэн байна билээ.