Даварсан түрээслүүлэгч нар луу гар дүрвэл яасaн юм бэ Ерөнхий Сайд аа
2016/09/05
Манай улсын иргэдийн дунд хамгийн эрэлттэй байгаа орон сууцны зах зээлд түрээсийн байр багагүй хувийг эзэлж байна. Төр иргэдээ байраар хангах бодлого барьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж мөн түрээсийн орон сууц хөтөлбөр буй ч түрээсийн сууц хайж байгаа иргэдийн тоо буурах хандлага харагдахгүй байгаа юм.
Үүнийг зарын сайт дундаас үнэ болон олон шалгуур тавьж буй даварсан түрээсийн байрны эздээс харагдаж байна.
Түрээсийн орон сууцны үнийг зарын сайт, сониноос харж болно. Үнэгүй.мн сайтад нийтлэгдсэн зараас харахад сонирхуулбал нэг өрөө байрны түрээсийн үнэ сарын доод тал нь 400 мянга. Дээд тал нь 800 мянгын хооронд хэлбэлзэж байгаа юм. Харин хоёр өрөө байр түрээслэхэд 550 мянгаас 1.100 мянгын хооронд байна. Бүүр 2 сая 400 мянгын үнэтэй ч байлаа. Ердөө сард төлж суух үнэ. Үүнийгээ тавилга, байршил болон төлбөрөө хэдэн сараар өгөхөөс шалтгаалдаг гэж тайлбарлана. Мөн түрээслүүлэгч нарын дунд ихэвчлэн “Гадаадын иргэнд ам.доллараар” түрээслүүлнэ гэх нь олонтоо.
Энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсээс татвар авдаг болох хэрэгтэй байгаа юм. Татвар нэмж, тэтгэмж бууруулж шинэ нам гарсан биш төрийн албан хаагчдын цалин бууруулна гэхийнхаа оронд
энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст хууль, дүрэм, журам, тогтоох тал дээр ихэд анхаармаар байна. Зөвхөн ажил хийж, сардаа 500-800 мянган төгрөгийн цалин авч байгаа иргэдээсээ хүн амын орлогын албан татвар гэж аваад байдаг. Тэр нь 10 хувь. Гэтэл сардаа хэдэн саяын цалинтай хүнээс ч адилхан 10 хувийн татвар авдаг.
Олон байр түрээслээд, хэдэн арван саяар нь ашиг олж байгаа хүмүүсээс татвар авч ч чадахгүй тийм л тогтолцоо Монголд байна. Уг нь 500 мянган төгрөгийн цалинтай хүнээс таван, сая давсан цалинтай бол 10.2, 3 сая төгрөгийн орлоготой бол 15 хувь гээд арай өөр системээр авдаг тогтолцоотой болох цаг болсон л баймаар юм.
Гэвч буруу тогтолцоо явсаар л байна. Ядарсан ард иргэдийг шулж, мөлжиж бидний л халаас руу гар дүрчих гээд чичрээд байна. Уг нь хувьдаа гурваас дээш орон сууцтай бол дөрөв дэхээс нь тэдэн хувийн татвар авна гээд л хуульчлаад өгчихөд болмоор санагдах юм. Тэгэхээр нь өөрсдийнхөө бизнес рүү гар дүрэх болчихоод хэцүү байдаг юм болов уу.
Хувьдаа 10, 20, цаашлаад 50 байртай хүн хүртэл байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Статистик бүртгэлээр 10, 20 байртай гэдэг нь тогтоогдчихсон, АТГ шалгаад байсан. Юу болсон мэдэгдэхгүй таг чиг. Нөгөө АТГ тэрийг барилаа тэрийг шалгаж байна гэж хэвлэлийнхэн дуудаж, сэнсаацлахдаа сайн. Гэтэл тэр олон байрыг сард доод тал нь 400 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа. Цаашлаад өрөөний тоо, талбай нь томорч, хотын төвдөө ойртох тусам илүү үнэтэй болдог. 10 байртай, түүнийгээ түрээсэлдэг хүн сард хамгийн багадаа дөрвөн сая төгрөг элбэг олчихно. Гол нь түүнээсээ татвар төлж байгаа бил үү.
Орон сууцны үнэ 2016 оны 7 сарын 8-ны өдрийн Newscom сайтын мэдээлснээр Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг хүргэсэн байгаа юм. Үүнээс үзэхэд шинэ орон сууцны үнийн индекс 15.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.7 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -5.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Цаашдаа ч үнэ буурна гэж мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Ингэж үнэ буурсаар байгаа ч түрээсийн орон сууцны үнэ улам бүр нэмэгдэж байгааг өмнө болон одоо ч түрээслэн суугч нар хэлсээр байна.
Манай улсад түрээсийн талаар судалгаа хийдэг байгууллага байдаггүй аж. Түрээсийн тухай хууль ч үгүй. Түрээсийн бизнес зах зээлд хэдэн хувийг эзэлж байгаа, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түрээс өрхийн орлогын хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс л эзэнгүй газрын бумба галзуурна гэгчээр байрны эзэд түрээсээ дуртай үедээ нэмж, дургүй нь хүрвэл түрээслэхгүй гэж аашлаад арай ахиу мөнгөтэй нэгэнд хөлслүүлдэг дүр зураг энэ зах зээлд ноёрхоод удаж байгааг Түрээслэгчдийн нэгдсэн холбооныхон хэлж байна. Энэ их мөнгө эргэлдсэн бизнест татвар ноогдуулж, түрээсийн үнийг төрөөс хэрэгжүүлэгч түрээсийн орон сууцны үнэтэй эн зэрэгцүүлж түрээслэж суудаг иргэдэд хандаж чиглэсэн ажил болгож төрд ч гэсэн хэдэн төгрөг орж ирнээ дээ Ерөнхий сайдаа.
М.Буянжаргал
Жирийн иргэн · 2016/09/07
М.Буянжаргалаа чи юу биччээ вэ? Арай л болоогүй байна даа. Амьдрахын тулд мөнгө олохын тулд хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхийг тулд өөрийнхөө амьдарч байгаа ганц байраа бусдад түрээслүүлчихээд өөрөө хашаа байшин хямдхан түрээслээд ч явж байгаа хүмүүсийн амьдралыг бас мэдэх болоогүй байна даа. Амьдралын мөн чанарыг сайн судалж байж юм бичиж бай. Бүх хүмүүс чиний бодож байгаа шиг амьдардаггүй юм. Бусдын захиалгаар бүү ажиллаж бай. Хүнлэг бай тэд чамд ямарч гай болоогүй биздээ улс төрчидрүүгээ л дайр. Амжилт хүсье.
Зочин · 2016/09/06
Өнөө цагийн тамын тогооны үлгэрийн баатөр чинь юу гэнэв
ard tumen · 2016/09/06
Bitgiii ingej bldaa tamiin togoo shig .huruu humsaa huglan bj hodolmorlsniih ni buruu yu .ter dund chini yanz ynziin hun bgaa ..tor ni ulsaa yaj hogjuulhuu irged ni yaj ajilt orlogtoi baih ve gedge bod .hunii halasruu gar dureed uls hogjihuu .harin gadgsha garaad bgaa sss
Khukh mngxd · 2016/09/06
Ekhleed Nomtoibayar,Nyamtaishir metiin altnii luivarchidtai temts
Gadaadiinkhand unegui ugdug alt erdenesee butsaaj av
Bayartsogt metiin 2 garaltai,2 nuurtei khujaa naraa degel
н · 2016/09/05
нэг нь нөгөөгөө цохиж амьдрал ахуйг нь бууруулж атаа жөтөөгөөр хоолоо олж иддэг болжээ хуруу хумсаа цоолон байж нэг өрөө байртай иргэд зайлуулж чадах хэмжээгээрээ байраа хөлслүүлээд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хувцас хунарыг нь авч өгч байгаа харагддаг өөрсдөө захын хороололд гэрт амьдраад монголын энгийн иргэдийн амьдрал яг иймэрхүү л нэгийгээ авч нөгөөхөө нөхөж амьдардаг ДАВАРСАН монголын иргэд алга б айна даа хаана хаанаа амьдрал маш хүнд байдаг да ялангуяа энгийн иргэд хэцүү амьдралтай байхад нь энэ хүн юу бичээд байгаа юм бол доо иргэд нь сайхан амьдарч байж улс нь хөгждөг гэж үг байдаг даа иргэдээ битгий илүү харж бай та гуай дундаж амьдрлтай хүмүүс нь бялхатлаа баяжчисан биш амьдарч ядаж яваа иргэдийг ингэж хэлж яанав вэ
Зочин · 2016/09/05
yaxav dee xoorxii bair tureeslex geed mongiig ni diileegui uurandaa jaal yum bichij....
Зочин · 2016/09/05
Зочин · 2016/09/05
юун сүртэй юм. ямар Бат үүл шиг үй олон байртай. Тэгээд бас болоогүй 100, 100 саяар энд тэнд баяр наадам шагнал тараагаа биш.
Зочин · 2016/09/05
Жижиг дунд бизнес эрхлэгчид болоод дунд түүнээс доош орлоготой айл өрхийг сөхрүүлж бга юм бол энэ түрээс шүү дээ. Монгол хүний дундаж цалин 850,0 бхад нэг өрөөний дундаж хөлс 800,0 бх жишээний Монголд түрээслүүлж бгаа нэг өрөө бол АНУ, Австралийн үнээр бгаа шүү. тэндэхийн цалин хэд манай цалин хэд билэ
Зочин · 2016/09/05
tureesluulegch gedeg bol ajil olgogch. Ter l huuli uilchilne
Зочин · 2016/09/05
хулгай хийгээгүй хуруу хумсаа хугалан байж хэдэн байртай болоо биз. батүүл нар шиг зүгээр суугаад мөнгө олж байгаа биш юмаа олж бич.
Зочин · 2016/09/05
Hutsna biz .Ter bairaa zugeer oloogui ym.Yadgiin ymtai hun hedeer tureesleh ni dur shd.
Зочин · 2016/09/05
Мандахнаран шиг л байл даа. Өчнөөн байртай зарим нь байрандаа төөрч байснаас цэцэрлэг ясли болгол доо.
Зочин · 2016/09/05
яг зөв