Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дурын вакцинжуулалт явагдаж байгаа юм. Иймээс иргэдийг өөрийгөө болон гэр бүлийн эрүүл мэндийг бодон сайн дурын дархлаажуултанд хамрагдахыг зөвлөлөө.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д сайн дурын вакцинжуултын кабенитад гепатит а, в вакцин, сахуу татрангийн 2 тун вакцин, улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан 3 тун вакцин, шар чичрэгийн вакцин, хүний энгийн иммуноглобулин зэрэг вакцин био бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийж байна. Вируст гепатит а-ын эсрэг вакциныг хийлгэхийн өмнө вирусын маркер шинжилгээг өгч вирус илрээгүй тохиолдолд тариулж болно гэдгийг хэллээ. Манай улсад улаанбурхан болон салхин цэцэг зэрэг халдварт өртөх нь их байлаа. Тиймээс иргэдийг өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхааралтай байж вакцин хамрагдахыг зөвлөсөн юм.

Вируст гепатит а-ын эсрэг вакциныг 6-н сараас 16 насны хүүхдүүдэд 6-н сарын зайтай хоёр удааа тарьдаг. Вируст гепатит в-ын эсрэг вакциныг 1992 оноос өмнө төрсөн хүмүүс в вирусын шинжилгээ өгөөд вирус илрээгүй үед урьдчилан сэргийлэх зорилгоор тариулахыг зөвлөлөө. Мөн сахуу татрангийн хоргүйсуур, томуугийн вакцин, тарваган, тахлын вакцин, боомын вакцин зэргийг хийгдэж байгааг хэлсэн юм. Эдгээр вакцинд хамрагдах иргэдийн хувьд ХӨСҮТ-ын 1 давхрын 114 тоот үзүүлэн хамрагдах боломжтой юм байна.

М.Буянжаргал