МУГТ Г.Мандахнаран Д.Уянга охины медалийг хүлээн авлаа
2016/09/29
МУГТ Ганзоригийн Мандахнаран чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн. Хүрэл медаль хүртэж чадаагүй Г.Мандахнаранд Канадад амьдардаг Монгол охин медаль бэлэглэхийг хүсэн захиадал илгээсэн билээ.Захидалд: "Манай гэр бүлийнхэн өчигдөр Гавьяат тамирчин Г.Мандахнарангийнхаа хүрэл мeдалийн төлөөх барилдааныг хараад их харамслаа. Барилдааны дараа охин маань харамсан уйлж, аавдаа хэд хоногийн өмнө Ирландын боксчин булхайтай ялагдахад нь нэг хүү сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа бэлэглэсн. Би ч бас 2013 оны Канадын дунд сургуулиудийн аваргаар авсан медалиа Maндахнаран ахад бэлэглэмээр байна" хэмээн энэхүү захидлыг бичлээ. Бид Канад улсын Оттава хотод амьдардаг юм. Зөвшөөрвөл шуудангаар хүүгийнхээ медалийг Монголын бахархал болсон Г.Мандахнарандаа явуулах гэсэн юм" гэжээ. Тэгвэл энэ захидал болон медалийг МУГТ Ганзоригийн Мандахнаран хүлээн авч медалийг зүүсэн селфи зургаа цахим орчинд байрлуулсан байна.
Дашрамд дуулгахад Г.Мандахнаран хүү, охинтой. Саяхан түүний гэргий нярайлж, бүл нэмсэн байна. Хосууд охинтой болжээ.
Цэцэг · 2016/09/30
Юун хоорхон юм бэ. Уянгад амжилт хусье
Зочин · 2016/09/30
Хөөрхөн юм бэ.
Зочин · 2016/09/30
nice
Зочин · 2016/09/29
Setgel itgel baihad jgshine huuchin huulsan huulaagui hend hamaatai yum be huuhdiin setgel shinhgesen medal odoo
?hor sharandaa iherluuleerei
Зочин · 2016/09/29
өрөвдөөд өгөө байлгүй дээ,өөрөө дэвхцэж зугатааж байгаад медалиа алдчихсан товарищ
3очин · 2016/09/29
олимпийн медалиас ч илүү!!сэтгэл шингэсэн медаль!!хөөрхөн юмбэ!!амжилт!!монголчууд эвтэй байхдаа хүчтэй!!
Зочин · 2016/09/29
olimpiin hurel medaliin dainii medal shuu.
Зочин · 2016/09/29
huujhun sh dee mongolchyyd minee