Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ
2016/10/02
Статистикын хорооноос мэдээллэж буйгаар өнгөрсөн 7 хоногийн бямба гараг буюу 9-р сарын 28-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6,9%, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0,9%-аар буурчээ. Тодруулбал:
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.4 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 7.9 хувь, адууны ястай махны үнэ 8.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 9-р сарын 28-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4800 төгрөг, үхрийн /ястай/ мах 5905 төгрөг, үхрийн цул мах 7600 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 4310 төгрөгийн үнэтэй.
Гурилын үнэ: Өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.1 хувиар өсч, 2 дугаар зэргийн савласан гурилын үнэ 2.5 хувиар буурсан бол, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөнбайна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 11.6 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.0 хувь, луувангийн үнэ 50.8 хувь, байцааны үнэ 15.3 хувь, манжингийн үнэ 39.9 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад төмсний үнэ 2.3 хувь, луувангийн үнэ 13.5 хувь, байцааны үнэ 11.2 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 2.8 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
www.etoim.mn
Зочин · 2016/10/02
nice
zochin · 2016/10/02
ERGEN HKEREGLEENII UNE ODOO HKED BAIHK ESTOI BE UNE BUULAA GEJ HKUDAL BUU HKEL SETGUULCHDEE UNE ENDER HKEBEEREE YG ENEEDER HKED BAIHK TOOTSOOGOO HKEL