“Bank of Сhina” Монголд нутагшчихвал Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй!
2016/10/05
“Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тус банкны тухайд хятадын төрийн мэдлийн банк гэдэг утгаараа, ороод ирвэл Монголын эдийн засагт стратегийн чухал нөлөөтэй төслүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулна гэх байр суурийг илэрхийлэгсэд эхнээсээ цөөнгүй байгаа.
Тэгвэл “Bank of Сhina”-аас гадна Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” гэхчлэн гадны дөрөв таван банкнаас манай улсын банкны зах зээл дээр орж ирэх хүсэлтээ тавиад байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ер нь бол манай улсад гадны 4-5 банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байгаа аж. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдгийг, гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг гэдгийг сангийн дэд сайд хэлсэн байна. Түүнчлэн Сангийн яамнаас тэдгээр саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн талаар хэлсэн байна.
Гэхдээ энд тодотгоход, манайд санал тавиад байгаа банкуудаас тухайн улсын төрийн өмчийн банк гэдгээрээ “Bank of Сhina” ялгарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр саяхнаас ажиллаж эхэлсэн Ч.Хашчулуун эрхэм өмнө нь уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.
Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш жилийн хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.
…Төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад “Bank of China” орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.” хэмээн хэлж байсан юм.
Тэгэхээр Сангийн яамнаас Монголбанкинд хүргүүлээд байгаа гэх гадны банкуудын салбарыг нээх тухай асуудалд хятадын төрийн өмчийн “Bank of China” байгаа бол, уг асуудлыг эрүүл саруулаар харж байгаа хүмүүс байр сууриа илэрхийлэх болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/10/06
MULGUU GARUUD DARAA YAAJ AMAA BARIH BOLDOO UR HUUHDED MAANI HETSUU BH BHDAAA
Зочин · 2016/10/06
HEZEE CH HEZEE CH ORUULJ BOLHGUI SHUUUUU MONGOLCHUUDAAA.
Зочин · 2016/10/06
Зөв ярьжээ, Хятадын төрийн банкийг оруулж болохгүй! Харин орж ирэх өөр банкууд нь зөвхөн томуудыг биш бас багуудыг, хувь хүмүүсийг дэмждэг байгаасай!
Зочин · 2016/10/05
шүргалсан лүйварчид байгаа шүү дээ
Зочин · 2016/10/05
төрийн банкнаас өөр монголын банк гэж хаана байгаа юмуу гадны банк оруулахгүй гээд байгаа үлс чинь өөрсдөө банктай төрд шүргалсан л үүлүйварчид
irgen · 2016/10/05
GADAAD BANK MASH XEREGTERI SHUU
Зочин · 2016/10/05
Үндэсний аюулгүй байдал гэж ярих нь зүйтэй ч монгол банк хүүгээ буулгаж чадахгүй бол оруулж ирэхээс өөр арга байхгүй.манай улс шиг төр нь 25-30 бүр ББСБ болон ломбардуудыг тооцвол бүр 70-80%ийн хүүгээр ард түмнээ шулдаг түүнийг нь өөгшүүлдэг улс байдаг болов уу.Монголын банкууд хүү нь бууна гэхээс үнэхээр айж байна.Ард түмний төлөө нэг сэтгэл гаргах тийм төр хэрэгтэй юм шиг.Нефтийн үнэ дэлхийн зах зээлд ямар байгаа билээ.манай монополууд яаж эарж байгаа билээ.Өргөн хэрэглээний бараа.будаа сахар бензин тос гэх мэт барааг ямар хүмүүс оруулж ирж ямар үнээр зардагийг захын наймаачид бараг хэлнэ.Монополын хууль дээрээ сайн ажиллаад өрсөлдөөний зарчмыг тэгш болгомоор санагддаг
Зочин · 2016/10/05
ZUGEER CH 1 BANKAA NAASHAA ORUULAHGUI BHAAAAA TEGED CH MANAI ZAH ZEEL BAGA HARIN HETIIN YM HARJ L ORJ IREH BHDAAA.
Зочин · 2016/10/05
HECHNEEN HETSUU BAIGAACH BI HEZEE CH BANK OF CHINA G MONGOLD ORUULJ IRHIIIG DEMJIHGUI.BANKIIG DAGAAD OOR ZONDOO ASUUDALUUD ORJ INE HYTADIIN AJ AHUINUUD ORJ IRJ MONOPOLI BOLNO HETSUUU DEE.
Зочин · 2016/10/05
Bolgoomjtoi handah heregtei, 7 hemjij 1ogtol gedeg biz de
Иргэн · 2016/10/05
Bank of Caina байна уу , ер нь Гадаадын Банкуудыг Монголд оруулж ирэх хэрэгтэй Тэгж байж өрсөлдөөн буй болж үгсэн хуйвалдан өндөр хүү тогтоодог Монголын арилжааны гэгддэг паразит банкуудыг хүүг буулган тэднийг сая хазаарлаж чадна
Зочин · 2016/10/05
Хуцалгүй хурдан оруул та нарт 25 жил шулууллаа
хүн хүн · 2016/10/05
Монгол улсын мөнгө зээлийн бодлог өнөөгийг шиг өндөр хүүтэй шаадлаг нь хэт өндөр байхад гаднаас банк оруулаж ирэх нь ард иргэдэд хэрэгтэй зүүль Зээлийн хүү буурна барьцаа хөрөнгийн хэжээ бодтой хэмжээнд хүрнэ хувийн үүлдвэрүүд олон би болно хүн бүр ажилтай амьдралтай ирээдүүдээ итгэлтэй болго
zochin · 2016/10/05
Gadni bank ter tusmaa hjatadin bankiig Mongold hezee ch oruulj bolohgui. Ene ni hen buhend oilgomjtoi
Als hetee bodson ch undesnii ajulgui baidald hor uchruulna. Hjataduud jamar hun be gedgiig nadaar heluultgui medej baigaa bizdee.
хуа ван · 2016/10/05
дэлхий хавтгай болчихсон байхад .. .. Мангаагаар айлган МУ-ын хэдэн арилжааны банк ард түмнээ өөрийн үзэмжээр шулж байх гэж хөлсний бичээчээр олон доиог сэдүүлэх юм даа. монголын банкууд арга барилаа өөрчлөн өөрсдөө овтой живтэй байгаач...
Зочин · 2016/10/05
nice