Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хэрэглээнээс хасах шийдвэр гаргасан тухай мэдээлэл нь үндэслэлгүй болохыг Боловсролын хүрээлэнгээс мэдээлэв.

“Боловсролын давалгаа” ТББ-аас ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичиг нь найруулга зүй болон зөв бичих дүрмийн алдаатай байна хэмээн үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сурах бичгийг хэрэглээнээс хасах нэхэмжлэл гаргасан. Энэ сарын 04-нд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж, “Боловсролын давалгаа” ТББ-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзжээ. Иймд одоо хэргэлэж байгаа сурах бичгийг цаашид үргэлжлүүлэн ашиглана гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Ч.Ариунболд

montsame.mn