Дэлхий нийтээрээ чихрийн шижин өвчин анхаарах цаг болсон. Чихрийн шижин өвчин нь архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Бодисын солилцоо алдагдан, глюкоз их хэмжээгээр үлдсэнээс цусан дахь сахарын түвшинг ихэсдэг.

Ийм үед глюкоз шээстэй хамт ялгарч эхэлнэ. Энэ өвчин ганцхан Монгол бус дэлхийн нийтэд тархаж байна. Энэ нь буруу хооллолттой холбоотой.

Саяхан 4-р сарын 2 өдөр Чихрийн шижин өвчний эсрэг дэлхийн эрүүл мэндийн өдөр уг өвчнийг оншлох үзлэг хийгдсэн. Гэтэл 60 хүн хамрагдснаас 35 хүн эрсдэлтэй гэж гарсан юм. Үүнээс харахад чимээгүй тахал мэт нүүрлэж буй чихрийн шижин өвчний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсээ зөв сонгох нь чухал юм. Өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний орцонд агуулагдах нүүрс ус, уураг, өөх тосны зохистой харьцааг мэдэж байх нь эрүүл амьдрахад ихээхэн тустай. Дэлхийд 430 сая хүн энэхүү өвчнөөр өвчилсөн гэсэн судалгаа байна.

Цусан дахь сахар ихсэхэд нүүрс ус их агуулсан хоол унд түлхүү хэрэглэх, инсулины дутагдал, цусны сахар бууруулах эм тогтмол хэрэглэхгүй, халдварт өвчинд өртөмтгий байх, антибиотик, гормоны бэлдмэл эмчийн зааваргүй удаан хэрэглэх, ямар нэгэн юмнаас цочин, айн түгших, биеийн хөдөлмөр зайлсхийх зэрэг зүйл нөлөөлдөг байна.

Цусны сахар ихэссэн өвчтөн чихрийн шижин өвчний I хэлбэрийн үед шүтлэг шингэн их уудаг. Тиймээс хэт богино, богино хугацааны үйлчилгээтэй инсулиныг тохирсон тунгаар нэмэлт хийнэ. Цусанд сахар хэт багасах үед их өлсөнө, анхаарал суларч, зүрх дэлсэн, толгой таллаж өвдөнө. Сэтгэл гутарч, толгой эргэн, нүд бүрэлзэнэ. Царай цонхийж, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг байна. Яг ийм үед хоолны дэглэм сайтар сахих шаардлагатай. Дасгал гимнастик хийх үедээ инсулин тунг багасган хийж, архи дарснаас бүрэн татгалзах хэрэгтэй юм байна.

М.Буянжаргал