Ш.Сайхансамбуу: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана
2013/10/21
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захын хэсэг шатсанаас хойш хоёр сарын нүүрийг үзээд байгаа. Гэсэн ч галын дүгнэлт одоо хүртэл эцсийн байдлаар гараагүй юм. Түрээслэгчид хэвлэлийн хурал зарлаж, “Нарантуул захын түрээслэгчид хохирлоо хэтэрхий өндөр үнээр үнэлсэн” гэх мэдээллийг няцаахын сацуу хурдан ажлын байрыг бэлтгэж өгөөч гэсэн саналыг захын удирдлагууддаа хүргүүлээд байгаа талаар хэлсэн.
Тэгвэл “Нарантуул” зах шатсанаас хойш чимээгүй байсан УИХ-ын гишүүн асан, тус худалдааны төвийн эзэн, ноён Ш.Сайхансамбуу энэ талаар “захад гарсан галын шалтгааны талаар “130 метр урттай, 70 метр өндөртэй том павильон Улаанбаатарт манайхаас өөр газар байхгүй. Тэгвэл энэ том битүү байшин ердөө 18 минутын дотор шатчихсан... Сүүлд павильонд байсан X гэгч нь цайны газрын орчмоос гурван ширхэг ака бууны сумны хонгио олсон. Цэнхэр дээврийг зад буудаад дээшээ гарчихсан байсан. Газ тэгж дэлбэрэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн хэмжээтэй нүхнүүд гарсан байсан. Ийм асуудал байгаа учраас галын дүгнэлт удаж байгаа болов уу” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр мөн “Цахилгааны холболтын саатал үүрээр гарахгүй” гэсэн дүгнэлт гаргаад буй тэрээр галын шалтгааныг хүүхэд, нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарах юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. Манай нэг түрээслэгч тэр өдөр дотогшоо нэг үхрийн гуя оруулж тавьчихаад машинаасаа дахиад мах авах гээд гарч ирэх үед маш хүчтэй чимээ гурван удаа сонсогдсон байна лээ. Тэр дуунаар буцаад гүйгээд очтол дотор бөөн утаа униар болчихсон гал асч байсан гэж байгаа” хэмээжээ.
Түүнчлэн Монголын борчуудын цуглаж, амьдралаа залгуулдаг ганц захыг шатаачихаад байхад яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгааг буруутгасан байна. Учир нь “Нарантуул” олон улсын худалдааны төв хамгийн олон ажлын байрыг бий болгосон. “Эрдэнэт” үйлдвэр зургаан мянган ажлын байртай гэдэг бол “Нарантуул” түүнээс олон ажлын байртай гэж өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлсэн юм.
Х.Даваа
Uneniig helii · 2013/10/22
Ene chinii l omch ih hemjeenii horongo huuli busaar jiriin irgediig shulj baisan mortloo odoo toloh ****oor bitgii luu unj. Tiim l nutag ard olno gesen setgeltee baisan yum l bol busadruu buruugaa chihehees omno ooroosoo ene humuusiin achaar bi ene zeregtee yavaa biluu ugui biluu gedgiig asuugaach!!!! tureesee toloh gej hooltoi baih gej zovj yavaa humuus olon bga ted naraas asuuj tureesee nemdeg biluu,hundeldeg bailuu? Chinii , tanai ajilchidiin buruu za. bas olon ulsiin gechihchee hunii eruul mendiig boddogui yum baij hurdan hohirolgui bolgoj o***** mahan tolgoi minee helehch ug oldohgui bna