Автобусанд сууж байхад тормослосноос болж нүүрний болон хамрын яс нь хугарчээ
2016/11/28
Өчигдөр 18:00 цагийн орчим МУИС-н урд талын буудал дээр автобусанд унаж гэмтсэн хүн гэмтлийн эмнэлэг явлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тодруулбал БЗД-8 хороонд суух Б /эм.61н/-ийг “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тормос гишгэснээс сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.