Замын цагдаа дэлгүүрээс давс худалдан авч, авсан давсаа 25-р эмийн сангийн уулзвар орчмын замаар цацаж байгаа зураг фейсбүүк хуудсаар дэлгэгдэж олныг сэтгэлийг хөдөлгөсөн. Мөн түүнийг хотын дарга болгоё гэсэн мэдээ хүртэл гарч байв.

Үнэхээр хотын дарга, удирдлагууд нь ажлаа хийхгүйн улмаас өнөө гай, барцадыг иргэд болон замын цагдаа нар халаглаж, түгшүүртэй ч дор бүрнээ анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож чадах чинээгээрээ зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлсэн. Гэхдээ дахин цас орно гэдгийг мартаж болохгүй....

Гэвч Замын цагдаа нарыг тойрсон сайн, муу, саар мэдээ, мэдээлэл гардаг. Харин тэдний өнөөгийн нийгмийн асуудал хэрхэн байдаг талаар тодруулсан юм.

Нэг. Хүнд нөхцөл буюу хүйтэнд ч, халуунд ч, хортой нөхцөлд ажил үүргээ биелүүлнэ.

Хоёр. Баяр наадмын өдрүүдээр урт цагаар буюу өглөөний 06-24 цаг хүртэл бүх албан хаагчдыг ажиллуулдаг боловч илүү цагийн мөнгө бодогдож ордоггүй.

Гурав. Хүн хүч дутагдаж, зарим ажилтны хувьд хууль ёсны ээлжийн амралтыг авч чаддаггүй байна.

Харин ээлжийн амралт авсан нэгнийхээ оронд уртагтгасан цагаар ажиллах хүн олон байдаг гэнэ. Энэ нь мэдээж хүн хүч дутмаг гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн тэдний хувьд ажлын 6 хоног ажилдаг ч цалин тавих дээрээ үргэлж тав хоногоор бодож өгдөг байна.  

Замын цагдаагийн нэг өдрийн ажлын хуваарь өглөөний ээлжийн замын цагдаа 07 цагт үүргээ хүлээн авч, 15:30 минутанд бууж, оройн ээлж нь 15 цагаас 23:30 хүртэл ердөө л хоёр ээлжээр ажиллаж байна.

Улсын хэмжээнд 944 ажилтан, үүний 500 гаруй нь нийслэлд зам дээр “дохин” ажиллаж байна. Замын цагдаа нар дөнгөж 3 сая гаран хүн амтай манай Улсад авто машин нь ихэдсэн энэ үед замын түгжрэл, уулзвар болон зам дээр зохицуулалт хийж байгаа. Үүний цаана өнөө ажилтны эрүүл мэнд, ар гэрийн амжиргааны түвшин, нийгмийн асуудал гээд шийдэгдэхгүй хэвээр байна. Замын Цагдаа нарын цалин мөнгийг нэмэх, мөн сайн ажиллаж байгаа ажилтнуудад шагнаж, урамшуулах, цалин, цол нэмэх асуудлыг шийдэх, за түүнчлэн цагдаа нарынхаа байрладаг постыг “жорлон”-той болгох гээд наад захын асуудалд хэзээ анхаарлаа хандуулах Төр вэ.

Түгжрэл бол хотын дарга, хотын захиргаа, авто тээврийн газрын асуудал...

Түгжрэлийг бууруулж, ашиглалтаас гарсан автомашнуудыг оруулж ирэхгүй байх мөн торгуулийн хуудас бөглөж өгөх шийдвэр зэргийг алга болвол зам дээр дохиож, аль аль талыг нь бодож хэрхэн, яах учраа олохгүй, иргэдийн хараалыг идэхгүй, энэ улсад амар, тайван амьдрах боломж нэг бус нилээн хэдээр бүрдэх бус уу!!!

М.Буянжаргал