Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт анхан шатны шүүхээс  24 жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ. 

Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутгаад байгаа. 

Тэвэл энэ хэргийн нэмэлт мөрлөн байцаалт дуусч шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд хэргийг 2016.12.07-ны өдрийн 10 цагт дахин хэлэлцэхээр болжээ. Тодруулбал хохирогч буюу талийгаачийн ээж өвчтэй, яллагдагч Т.Цогтын өмгөөлөгч Япон улсад албан ажилтай байгаа гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.  Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

 М.Мөнгөн