Саяхан бөхчүүд унац харж барилддаг боллоо, нам дагаж барилдаж байна, бөхийн цолыг худалдаж авдаг гэх мэдээллүүд хөвөрч байсан. Харин үүнийг нь баталсан мэт Улсын Их Хурлын гишүүн аврага Х.Сүхбат Бөхийн цол хэргэмийг худалдаж авдаг тухай мэдээлэл хийлээ.

Тэрээр сумын заан болоход 5 сая, аймгийн арсланд 50 сая улсын начин болоход 500 сая төгрөгийн ханштай нь нууц биш гэнэ. Бөхчүүд ийм баян уу?

 


 

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус "Их эе”-ийн хурал энэ сарын 10-нд хуралдахаар болжээ. Үүнтэй холбогдуулан МҮБХолбооны цэцдийн зөвлөлийн гишүүн, Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, МҮБХолбооны тэргүүлэгчдийн гишүүн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Улсын начин, МҮБХолбооны цэцдийн зөвлөлийн гишүүн, уяач Ц.Дуламхүү нарч үүнд "ам нийлж” ярилцав.

Хэрэв үнэхээр л ийм мөнгөн дүнтэйг УИХ-ын гишүүн гэх ийм албан тушаалтан ийнхүү ярьж байгааг нь үнэн худлыг нь ялгаж салгах хэрэгтэй байх.

Бөхийн цол хэргэмийг ийнхүү үнэлж байгаа хэрэг бол үнэн худал ярьж байгаа эсэхийг нь тогтоох байгууллага нь ажилламаар юм. АТГ гэх сүржин нэртэй газар үүнийг нь хүлээн авч үнэн мөнийг нь тодруулмаар байна. Бөхөд хайртай бөхөө хүндэлтэй манай иргэдэд мөнгөөр барилддаггүй мөнгөөр цол хэргэмд хүрдэггүй гэдгийг нь батлан харуулаач. Үнэхээр л бөхийн хэргэм цолыг үнэлж авдаг юм бол төрийн албаны албан тушаалыг үнэлж байгаатай агаар нэгэн байх гээд байна.

Үнэнч шударгаар, эр бяраараа барилдаж болдоггүй юм бол хэн нэгэнд "үнэлүүлэх, цол болгож дуудуулах” гэж худалдаж авсан цолоор яах юм бэ? Үүнийг нь Монгол Бөхийн холбоо зардаг юм бол харин жинхэнэ авлига цэцэлэсэн газар юм бишүү.

Ард түмэн үүнийг хүсээгүй. Бөх нь хүртэл шударга байж чадахаа больсон эсэхийг тодруулж өгөөч АТГ-ийнхээн.

Мөн хэрэв энэ мэдээлэл худлаа юм бол А.Сүхбат аврагад хариуцлага тооцоё. Чухал албан тушаалтай хэргэмтэй хүн бөхийн спортыг гүтгээд байна уу, үнэхээр ханштай бөхийн цол "зүүдэг” юм бол ийм "бузар” бөхөөр ард түмэн яах юм бэ?

Гишүүн хүн худал мэдээлэл өгөөд байна уу, ард түмэн бүхлээрээ хууртаад суугаад байна уу гэдгийг шалгаад хариу хэлээч. Үүний ард ард түмэн бөхдөө дургүй болж, нэг гишүүн амбицлаад байгаа гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Бөхөө дээдлэхээ больж, уламжлалаараа бахархахаа больж, эр бяр нь тэгширсэн залуус мөнгө хайдаг болбол Монгол бөхийг хүндлэхээ, үзэхээ, гайхан бишрэхээ болих иргэд олон байна. Шударга "наймаагүйгээр нь” сумо бөхөд "дагаар орох” иргэдийн урсгалыг цэгцэлж өгөөч хяналтын байгууллагынхаан.

 

 

 

Үндэстэн агентлаг