Хувийн цэцэрлэгт явснаас гэртээ суусан нь дээр
2013/11/07
Хамаатны маань эгч хүүхдийнхээ төлөө санаа зовнин сууна. Учир нь эгчийн маань хүүхэд хувийн цэцэрлэгт явдаг. Төлбөр мөнгийг нь төлж чадахгүйдээ, эсвэл ханиад хүрч, байн байн эмнэлэгт хэвтээд байгаадаа ч биш.
Харин хүүхдэд нь юу ч зааж сургахгүй байгаад санаа зовниж сууна. Эгч маань хоёр хүүхэдтэй, нэг нь дунд сургуульд, харин нөгөө нь хувийн цэцэрлэгт сурч буй цэцэрлэгийн жаал. Том хүүгээ улсын цэцэрлэгт явуулдаг байсан эгч маань улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг хоёрын ялгааг тун ч их мэдэрчээ. Хүүхдээ улсын цэцэрлэгт оруулах гэж мөн ч их хөөцөлдсөн. Цэцэрлэгийн багшийн гарыг хүндрүүлж байж оруулсанаас эхлүүлээд өглөө жаахан хоцроход л хүүхдийг нь хүлээж авдаггүй, орой яг цагтаа авахгүй бол мөнгө төлбөр нэхдэг гээд улсын цэцэрлэгийн зовлон их байсан. Харин хувийн цэцэрлэгт мөнгийг нь төлж л байвал хэзээ дуртай цагтаа хүргэж, боломжтой цагтай авч болдог гээд улсын цэцэрлэгийн хажууд хамаагүй жаргалтай. Даанч сургаж, хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсрол олгохтой тун ч муу.
Өндөр төлбөр авч буй хувийн цэцэрлэг гэдэг утгаараа янз бүрийн юм шаардаж, хүүхдийг нь ч уурлаж, аашлаад байдаггүй. Шүлэг цээжил гэж шаардаж, хэл яриаг нь засах гэж оролдохгүй. Зарим цэцэрлэгүүд хүүхдүүдээ зүгээр л зөнгөөр нь орхичихож буй. Ер нь хувийн цэцэрлэгүүдэд тусгай хөтөлбөр байдаг уу, үгүй юу гэдэг нь сонин. Зүгээр л хүүхдийг нь аюулд оруулалгүй хараад сууж байдаг гээд хэлчихэд буруудахгүй.
Тэгвэл улсын цэцэрлэг шүлгээ цээжлэхгүй байгаа хүүхдийн эцэг эхэд нь шаардлага тавьж, маргааш гэхэд цээжлүүлсэн байгаараа гэж загнана. Энэ нь ч эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх нэг хэлбэр болдог. Дээрээс нь багш нар нь эцэг эхчүүдэд байнга зөвлөгөө өгнө. Аргагүй, улсын цэцэрлэгт мэргэжлийн цэцэрлэгийн багш нар ажилладаг болохоор хүүхэд, эцэг эхтэй хэрхэн харьцахаа мэднэ. Ихэнхдээ олон жил хүүхэдтэй ажилласан ахмад багш нар хүүхдийг яаж хүмүүжүүлэхийг ч сайн мэднэ. Хэл ярианы хөгжил султай хүүхдүүд улсын цэцэрлэгт суралцаад эрс сайжирдаг. Улсын цэцэрлэгийн хүүхдүүд дуу, шүлэг, бүжиг сурч, тоо бодож, уншиж чаддаг болоод сургуульд орж буй. Гэтэл хувийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх нь “Одоо яана аа, сургуульд орох болчихоод байдаг, тоо бодож, үсэг цээжлэх нь битгий хэл, сайн ярьж, илэрхийлж ч чадахгүй байна” гэж аргаа барж сууна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Хүүхэд харах үйлчилгээний хуулийн талаар танилцуулж, ажил олдоггүй дунд эргэм насны эмэгтэйчүүдэд гэрээр хүүхэд харах боломжийг олгох талаар ярьж байхад гэрээр хүүхэд хараад яаж хүүхдийг хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгох юм гэж дургүйцэж байсан. Гэтэл дунд эргэм насны эмэгтэйчүүд гэдэг нь хэд хэдэн хүүхэд өсгөж, ач зээ нараа хараад сууж байдаг хүүхэдтэй харьцах, хүүхдийг хүмүүжүүлэх тал дээр хувийн цэцэрлэгийн багш нарыг дагуулахгүй чадвартай хүмүүс байдаг. Ганцхан жишээ дурьдахад л, найзын маань хүү цэцэрлэгт явдаггүй, эмээ нь гэрт нь хардаг мөртлөө хувийн цэцэрлэгт явдаг эгчийн маань хүүгээс илүү шүлэг уншиж, дуу дуулж, тоо тоолж чаддаг болсон байна билээ. Үүнийг эмээ нь л түүнд зааж өгсөн. Дээрээс нь болох, болохгүй нь учрыг мэдэж, хэрсүүждэг. Тиймээс эмээ нарыг хувийн цэцэрлэгийн мэргэжлийн бус багштай харьцуулах ч юм биш.
Ингээд л хүүхдэд анхан шатны хүмүүжил, боловсрол олгох ёстой цэцэрлэгүүдэд анхаарал хяналт тавихгүй байгаа нь сургуульд орж байгаа хүүхдүүд нэрээ, зарим нь бүр эцэг эхийнхээ нэрийг хүртэл мэдэхгүй байгаагаас харагдаж байна. Манай улсын цэцэрлэгийн хүрэлцээ муу. Тиймээс ч цэцэрлэгийн насны хүүхдүүдийн ихэнх хувь нь хувийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Энэ ч утгаараа хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, багш нарын ур чадварт хяналт тавих хэрэгтэй юм биш үү. Санаа зовнин суугаа эгчийн маань хүүхэд лав өндөр төлбөртэй цэцэрлэгүүдийн нэгэнд нь сурдаг юм даг.
М.Сувд
Чингүүнбилэг · 2016/03/19
хувийн цэцэрлэгийн нэр ямар ихээр буурч бн аа улсын цэцэрлэг үнэхээр сайн шүү хариуцлаг өндөр
Зочин · 2015/10/31
bi howd aimagt ulsiin tsetserlegt 5jil ajillaj bgd hotod amidraliin shaardlgaar shiljij ireed neg huwiin tsetserlegt ajillaj bn.beltgel angitai huuhduud min ih taaruuhan bi bur anh gaihsan geech yamar ch biye daaltgui surlagiin chadwar taaruu erheeree hatsan za tgd jhn yum surgah gd huchileed shaardlga tawichihwal etseg ehdee heleed boon yum bolno.barag l zugeer huuhdg min duraar n bailga gene zarim n ch zailuul yum suraasai gene.anhns n huuhded yum zaahgui tegesgeed bailgaad bdg bsn yum blgui huwiin tsetserleg bol demii shv etseg ehchuudee
Зочин · 2015/10/09
neeree huviin stesterleguud ashig oldoggui sh dee gargasan zardlaa hezeech nuhuhgui shuu
huviin hevshlee demjih heregtei olson munguu erguuleed stesterlegtee hergeldeg
Зочин · 2015/10/09
хувийн цэцэрлэгийг яаж дэмждэг м бол доо мэдэхгүй . хувь хувьсгал алинд нь ч явсан түмний үр хүүхэд шүү дээ хувийн цэцэрлэгт явж багаа хүүхдүүдэд хоолны мөнгийг нь улсаас олгодгүй юмаа
хувийн цэцэрлэгүүд одоо маш бага төлбөр авдаг шүү өндөр төлбөр авах юм бол эцэг эхчүүдийн ихэнх нь төлбөрөө төлөх боломжгүй байна. хувийн цэцэрлэгүүдийг дэмжих талаар тусгай төрийн бодлого явуулаасай. хувийн цэцэрлэгүүд хүүхдээс төлбөр авдаггүй болгож зохицуулах хэрэгтэй
Зочин · 2015/10/09
хувийн цэцэрлэгүүд ашиг хөөцөлдөдгүй шүү олсон бүх мөнгөө цэцэрлэгтээ зарцуулдаг
цэцэрлэгийн ажил маш их хариуцлагатай мөртлөө маш сайхан ажил хувийнхаа хөрөнгөөр таны хүүхдийг хүмүүжүүлэх барилга байшин барьж оун ухаанаа зарцуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нарт талархах хэрэгтэй
Зочин · 2015/10/09
манай улс хувийн хэвшлийг хөгжүүлж байж л хөгжлийн гарц нээгдэнэ улсын хувийн гэсэн хоёр хуваагдмал байх нь маш буруу гэж үзэж байна бүх цэцэрлэгүүд хувьд шилжээсэй хувийн цэцэрлэгүүд яавал сайн ажиллах вэ гэж хичээдэг улсын цэцэрлэгийн багш нар их зантай бичиг баримтаа янзлаад бичиг цаасныхаа дороос гардаггүй хэдэн туслах багш нар нь өдөржин хүүхдээ хардаг хүүхдүүдийг тоглоомоор нь тоглуулдаггүй хэмжээгүй их хүүхэд авдаг хандив нэртэй мөнгө хураадаг
tergel · 2015/10/04
Sainuu
Зочин · 2015/09/24
Huviin tsetserleguud bugd tiim bish shuu neree olj heleerei za
Зочин · 2015/05/02
Хувь хувьсгал гэлтгүй бүгд л хүүхдийн төлөө явж байгаа шүү дээ та улсын цэцэрлэгийн багш нар 10 цаг ажилладагийг мэддэг үү эхлээд бичих зүйлээ сайн судал дараа нь бич нэг хүнтэй ам мурийсаны төлөө бичээд байвал зөндөө л юм байна
Зочин · 2014/10/31
Нөгөө мундаг төлбөр өндөр тохижилт сайтай камертай бүгдийг хяндаг хувийн цэцэрлэгүүд хоол өгөх гэж алдаг юм бн лээ шүү. Махаа хэдхэн ширхэг хиигээд мах орлуулагч хийдэг хүүхэд юу ч мэдэхгүй иддэг тогооч нь ямар ч мэдэлгүй гэсэн шүү .Улсын цэцэрлэгээ олон болгоё.
Зочин · 2014/10/31
Хувийн цэцэрлэгүүд.ашигаа бодоод улсын цэцэрлэг шиг хангалттай хоол өгдөггүй, бас мах нь 1хүүхдэд өгөх грамаасаа бага гурилан элдэв төрөлийн ******** их өгдөг гэсэн.Эрхэлэгч бага мах хий гэж тогоочоо дарамталдаг гэсэн шүү .
Зочин · 2014/06/30
Уг нь хүүхэд цөөтэй тулж ажиллахад хялбар байдаг болов уу гэж бодож байсан л даа. Гэвч 1 жил болоход 2той манай хүүхэд юм сурч байгаа нь ер нь илэрсэнгүй. Харин хүүхдэд маажуулж хазуулаад, дараа нь өөрөө маажиж хаздаг сүрхий болсон. Жоохон гээд заах хөтөлбөр байдаггүй юм уу ...
Зочин · 2014/05/27
Хувийн цэцэрлэгүүд зарим нь ашигаа бодоод махны оронд буурцагны махаар хоол хийдэг юм байна лээ яаж тэр хүүхдэд идсэн бол****** бас ямар ч тэжээлгүй мэдээж тэгээл өлсөөд ирдэг.
Зочин · 2014/05/27
хувийн цэцэрлэгүүд хүүхдийн хоол тэжээл дээр анхаармаар юмаа манай хүүхэд их өлсөж ирдэг ********ан гурилан ******** өгдөг юм шиг байна лээ хүүхдийн ходоодыг хөөсөн гурилаар дүүргэдэг .Хоолны мах нь нэг хүүхдэд
Зочин · 2014/05/15
gertee suuh tsetserlegt yawah ***l uuur bdag shuu
Зочин · 2014/05/15
buruu bodoltoi yumaa huwiin sain surgalttai tsetserleguud olon bgashte. Huwinn ulsiin geltgui buh l tsetserlegt surgaltiin hutulbur zaah turshlagatai bagsh nar bdag.
Зочин · 2013/11/09
Uuriin bairand surgalttai bdag tsetserleguud surgalt saitai ene unen shuu
Зочин · 2013/11/09
Bair ni uuriin tsetserlegt uguh heregtei tureesnii bairand suudag tsetserleguud oboo surgalt saitai bh taltai
Зочин · 2013/11/09
Yor ni unni ortoi. Manai 1taniliin huuhed huviin tsetserlegt yavdag 1ch duu suraagui geed l yarij bsan. Zarim ji amraa bodood odorjin huuheldei uzuuleed suula****hdag gesen.
Зочин · 2013/11/09
herev zurag unen bol,ene minii duugiin huugiin tsetserleg baina .ber maan 10jiliin bagsh,oorsodoo medej baigaa um bailgui de.ter gold zogsoj baina,hel am ni ****egdehgui hoorhon um bg.muu tsetserlegt yavdag bh ni.......
Зочин · 2013/11/08
yag unen ystoi hereggui zugeer l mungunii dontoi ymnuud bgaa huuhdiin tuluu chin setgelese hiij bgaa ym bdagui bh bugdiig n kamerjuulaachee
Зочин · 2013/11/08
yooo z a i l2 s a a l te n e g huudas bn
Зочин · 2013/11/08
bas tog o o ch gsn chin g o o-g ni od bolgochij g o o h u u h e n gheer boldguim bn l da ****l t e ne g ii
Зочин · 2013/11/08
h u u h e n gj bichiheer yagaad od bolgood bgn ter tiim muu uguu
Зочин · 2013/11/08
bugdiig hamruulj bichsen ni setguulchiin aldaa bj bolohiin gevch muu huviin tsetserleguud bdgiimaa jishee ni jargalan minii tanil ****** yamar ch bagshiin mergejilgui bj tend bagshilj bsn to***** ch bgui bagsh nar ni eeljilj hool hiideg gj bsn ter tanil ****** maani onoodor minii eelj bi budaagaa tulzen ghdee huuhduud idej l ble gj nadad bur ooriin amaar helsiim da 3-4 jiliin omno gehdee unen
Зочин · 2013/11/08
hmm zodoj zanchaad hoorondoo zodoldoj huuhed zoduulj bhad salgaddggui huuhdiig huchilj amitan shig uzdeg hargisaldag gazraas yadaj tsetserlegtni ugchuud sanaa amar ajilaa hiideg gazarl baival haach yadgiin hamgiin golni setgel amar ayaulgui tav tuhtai hool saitai orchindl huuhde bailgah shuu dee yorni bol
Зочин · 2013/11/08
Yana eniig bichsen setguulch yamr uryvdultei yaduuhn setgelgeetei setguulch bna aa. Zugeer l zahaas avad l huviin tsetserkegt orj uzeesei. Iim uruusgul zuil bichij bolohgui bhaa. Tsaana chini huviin mundag tsetserleguud zunduu bna sh de. Ali tsetserlegt yavdg huuhd ve huuheddee yu tsetserlegte yu gdg so bna bas. Za za orhiyo. Gehd3 huuhed mongoliin iredui sain yavad uzee tsaaguur chini mundag tsetserleg zunduu bna le shuu suvd setguulch ee
Зочин · 2013/11/08
Za ene arai ineedtei zuil bichjee. Ene sonin undeslelgui zuilere uur sain ajillaj bgaa tsetserleguudiin ajliig uguisgej bolohgui bh gj bodoj bna. Ajil uils ni mash sain ur duntei bgd huuhduudiinhee sursan medsen zuiliig tailagnaj bgaa shinehen tsetserlegiin udurlug deer ochij hhuuhdee ughuur taniltsaj uzsen. Arai l uur gegeeleg etseg ehchuud ni bur gaihaad bayarlaad heleh ugee olj yadaj bgaa haragdsan shu. Bas deer ni huuhdiin aviyas bilgiig neej ilruuleh tal tal deer anhaarch ajildag yum bna ***tar bujgiin nemelt surgalttai yum bna bas bolmoor l sanagdaj bna. Iimerhuu mayagaar bas yu hj yaj bgaagaa haaya tailagnachihdag bol bolj na. Ene tsetserleg tv9.r ugluunii nevtruulgeer 2 ch udaa garch baisan tgd zoriud ochij sonirhloo. Bolmoor sanagdlaa. End neg ochood uzehed gemgui yum. Horshoologchdiin holboonii ard 41r bair gd nogoon bairnii 1davhart baidag yum bna. Orchin ni bol manaida l tansagt orhoor sanagdlaa. Bas tulbur yum ni ch bolomjiin 320 gne.
Зочин · 2013/11/08
Ганцхан цэцэрлэгээс болоод ийм гарчиг өгч нийгэмд буруу ойлголт өгч болохгүй байхаа. Энэ нь эргээд сэтгүүлч таны болоод мэргэжил нэгт хүмүүст ******гаар нөлөөлж байгааг ун******д ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Манай хүүгийн явдаг хувийн цэцэрлэг 10-н жилийн бага ангид үздэг хөтөлбөрөөс илүүг зааж эзэмшүүлдэг. Ийм цэцэрлэг олон байгаа.
Зочин · 2013/11/08
Huviin tsetserleg bur tiim bish shuu dee.Manai baga huu odoo huviin tsetserlegt yavdag.Ah n ch bas yavdag baisan.Huviin tsetserleg harin ch huuhed burtei tulj haritsaj huuhdiig neelttei uurtuu itgeltei bolgoh talaas n ajilladag.
Зочин · 2013/11/08
manai duu bas 2 nastaigasa huviin tsetserlegt yavsan odoo hel yaria saitai shuleg duu zaaj l bdag sd gertee tseejil ntr ged zundoo daalgavar ogdog sd zarim neg n l muu bga bh
Зочин · 2013/11/08
Багш нараас нь л шалтгаалж байгаа, улсын цэцэрлэгийн зарим нь маш ******, юу ч зааж өгдөггүй ш дээ, манай хүүхэд улсын цэцэрлэгт байж байгаад сайн гэсэн улсын цэцэрлэгт шилжүүсэн чинь эрс хэл яриа нь сайхан болоод ирсэн, тэгэхээр улсын хувийн гэдэгтээ биш багш нарын ур чадвараас л шалтгаал байгаа юм, хувийн цэцэрлэгт бас бага хүү маань явсан, багш нь их сайн, тэвэрч авч ороод тэвэрч гарагж ирдэг, өдөр юу хийсэн, заасныг нь орой хүүхэд бүрийн эцэгэхэд нь хэлдэг, зун тарахаар нь урлагийн номер үзүүлдэг, дуу шүлэг цээжлүүлсэн л байдаг ш дээ,
Зочин · 2013/11/08
manai ohin huu 2r 2 yulaa l huviin tsetserlegt yavj bn sain l bn shy dee. Harin yamar tsetserleg songoj huuhdee uguh ni etseg ehchuud bidnuusiin uursdiin shiidver shy de
Зочин · 2013/11/08
Энэ ч үнэн шүү. Манай охин цэцэрлэгийн нас нь болоогүй ч эмээ өвөө нь хардаг. Тэгсэн аав ээжийнхээ, 2 талын эмээ өвөө хамаатан садан гээд таньдаг бүх хүмүүсийнхээ нэрийг хэлж байгаа. Бас тоо тоолоод л бүжиглээд үнэхээр мундаг хүмүүжиж байгаа.
Зочин · 2013/11/08
Бүх хувийн цэцэрлэгүүдийг хамруулж бичиж болохгуйлдээ сэтгүүлчээ сайн ч байна саар ч байна. Улсын цэцэрлэг гэхээр л бүгд сайн байдаг биш шүү дээ сэтгүүлч хүн нэг талыг ингэж баримталсан юм бичих ёс зүйд нийцэхгүй байх аа.
зочин · 2013/11/08
манай хүү л лав хувийн цэцэрлэгт явдаг маш их юм сурдаг тэр цэцэрлэг нь сар бүр өөр өөр сонирхолтой гимнастикуудыг зааж олон арван дуу шүлэг заадаг бас туслах багш нар нь бас үзүүлэх хичээл эцэг эхчүүдэд заасан тэгж олон тоон дээр битгий ярь нэр хаягийг нь бич