Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт зохион байгууллаа
2017/01/30
Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан "Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй сайтын 60 гаруй сэтгүүлчид оролцож Оюуны өмчийн тухай хууль, журмууд, хэвлэл мэдээллийн ёс зүйн код, Монголын сайтын холбооны Улаанбаатарын цахим тунхаг гэсэн сэдвээр мэдээлэл авсан юм. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн газрын дарга Э.Мягмардорж "Өнөөдөр цахим орчинд оюуны өмчийн зөрчил газар авч байна.
Монголын сайтын холбооноос сургалтад хамрагдсан сайтуудад "Улаанбаатарын цахим тунхаг”-ыг гардуулж өглөө. Эгнээндээ 150 гаруй сайтыг нэгтгэсэн Монголын сайтын холбоо мэргэжлийн, ёс зүйтэй, шударга цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх ажлыг өөрөөсөө эхлүүлэх, мэдээ хулгайлдаг, бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг, хууль, журам болоод сэтгүүл зүйн зарчимд үл нийцэх үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудтай тэмцэх ажлыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн газар болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах болсноо мэдэгдэж байна.