​Нийслэлийн удирдлагаас хүйтний улиралд автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах талаарх санал асуулгыг иргэдээс авч эхэллээ. “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу?” гэсэн асуулттай санал асуулгыг энэ сарын 13-наас эхлэн 48 цагийн хугацаанд НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook/Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтуудаар авч байгаа.

Тэгвэл энэ санал асуулгыг 100 мянган хүнээс мессежээр авч байгаа бөгөөд маргааш үр дүнг нь нэгтгэх юм байна. Нэг өдрийн үр дүнгээс харахад цахим санал асуулгад оролцогчдын 60-80 хувь нь дугаарын хязгаарлалтыг өвөл цуцалъя гэж санал өгчээ. Хэрэв судалгаанд оролцсон иргэдийн олонхи нь ийм хандлагаар “тийм” гэсэн хариулт өгвөл автомашины дугаарын хязгаарлалтыг удахгүй цуцалж магадгүй юм. 44 минут 14 секундын өмнө Д.Жансэнм