Нийслэлийн ЗДТГ-аас иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар санал асуулга явсан. Иргэд зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг нийслэлийн удирдлагуудад хэлж байсан юм.

Санал асуулгыг хэд, хэдэн сайтаар болон гар утсаар авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахыг дэмжсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын тухайд иргэд цуцлах санал өгвөл бид хүндэтгэн үзнэ гэж байсан юм. Гэхдээ эл асуудлыг НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах ёстой билээ. 

 

Т.Урангэрэл