УИХ-ын сонгуулийн үр дүнгээр аль нам засаг барих нь тодорхой болдог. Харин Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө танхимыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газар хэдэн яам, сайдтай байхыг шийддэг. Засаг солигдох бүрт яамдын нэр өөрчлөгдөж байна. Үүнийг сүүлийн гурван засгийн газраар жишээлэн хүргэж байна.

Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газар

  1. Н.Алтанхуяг –Ерөнхий сайд
  2. Ч.Сайханбилэг - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  3. Л.Болд - Гадаад харилцааны сайд
  4. Х.Тэмүүжин - Хууль зүйн сайд
  5. Ц.Баярсайхан - Барилга, хот байгуулалтын сайд
  6. А.Гансүх - Зам, тээврийн сайд
  7. Д.Ганхуяг - Уул уурхайн сайд
  8. Я.Санжмятав - Хөдөлмөрийн сайд
  9. С.Эрдэнэ - Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд
  10. Н.Батбаяр - Эдийн засгийн хөгжлийн сайд
  11. Л.Гантөмөр - Боловсрол, шинжлэх ухааны сайд
  12. Ц.Оюунгэрэл - Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
  13. Х.Баттулга - Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  14. Д.Бат-Эрдэнэ - Батлан хамгаалахын сайд

 

Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газар

  1. Ч.Сайханбилэг- Ерөнхий сайд
  2. Шадар сайд У.Хүрэлсүх
  3. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
  4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
  5. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
  6. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
  7. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
  8. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
  9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
  10. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  12. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү 
  13. Уул уурхайн сайд Р.Жигжид
  14. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг
  15. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
  16. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  17. Эрчим хүчний сайд Д.Зоригт
  18. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
  19. Монгол Улсын сайд М.Энхсайхан

 

Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн засгийн газар

  1. Монгол Улсын Ерөнхий сайд: Ж.Эрдэнэбат
  2. Монгол Улсын Шадар сайд: У.Хүрэлсүх
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Ж.Мөнхбат
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд: Д.Оюунхорол
  5. Гадаад харилцааны сайд: Ц.Мөнх-Оргил
  6. Сангийн сайд: Б.Чойжилсүрэн
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд: С.Бямбацогт
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: Н.Номтойбаяр
  9. Батлан хамгаалахын сайд: Б.Бат-Эрдэнэ
  10. Барилга, хот байгуулалтын сайд: Г.Мөнхбаяр
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд: Ж.Батсуурь
  12. Зам, тээврийн сайд: Д.Ганбат
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд: Ц.Дашдорж
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: П.Сэргэлэн
  15. Эрчим хүчний сайд: П.Ганхүү
  16. Эрүүл мэндийн сайд: А.Цогцэцэг

Яамдын нэр солигдоход  зардал мөнгөнөөс эхлээд  иргэдийг төөрөгдүүлж байгаа.  Тиймээс аль ч нам, засаг гарсан хамаагүй яамдынхаа нэрийг өөрчилдөггүй байхыг хуульчилмаар байна. Учир нь төрийн алба хэн нэгний гарын аясаар өөрчлөөд байхаар зүйл биш гэдгийг хэн хэн нь анхаармаар...