Өнгөрсөн долоо хоногт  Монголын кино театруудаар гарч буй киноны ашиг орлогын жагсаалтаар “Зүүдэнд ч оромгүй явдал” 37 сая 257 мянган төгрөгийн орлогоор тэргүүллээ.

Харин шинээр гарч эхэлсэн “Facebook од” 34 сая 173 мянга 332 төгрөгийн ашгаар удаалжээ. Дараагаар нь хоёр долоо хоногийн турш тэргүүлж явсан “Тагнуулч аав” орсон бол зөвхөн Тэнгис кино театраар гарч байгаа “Хөлтрөг”, “Үхлийн симфони” кинонууд түүний араас жагссан байна.

Ашиг орлогоороо тэргүүлсэн эхний таван кино

1.Зүүдэнд ч оромгүй явдал 37 сая 257 мянга
2.Facebook од 34 сая 173 мянга 332 төгрөг
3.Тагнуулч аав 16 сая 577 мянга
4.Хөлтрөг 10 сая 52 мянга
5.Үхлийн симфони 2 сая 478 мянга 224 төгрөг

Д.Ана