Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “АБТЭМА” гүний гаалийн хяналтын талбайд тавьж буй хяналтын явцад “Черри крик” ХХК-ий нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн БНХАУ-аас импортолсон "Sky people apple" нэрийн жүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулахад итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүнгээр мэдрэхүйн үзүүлэлтээр тунадастай, хөгц мөөгөнцөр илэрч чанарын шаардлага хангаагүй байна.
Иймд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон иргэд дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, худалдахгүй байхыг анхаарууллаа.

Х.Даваа