Харангын Лхагва гэдгээр нь Дуучин Х.Лхагвасүрэнг хүн болгон таньдаг. Тэрбээр Монголын дууны урлагийн акулуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний гэр бүлийн амьдрал тийм ч дардан шулуун байгаагүй юм. Гэхдээ хосоор амьдрах нь хорвоогийн жам болохоор ханьтай болж хамт амьдрах болсон. Түүний гэргийг Г.Ганбаяр гэдэг. Англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй.

Түүнийг аавынд байхад нь байнга эргэж, тойлж, сэтгэлийн халуун дулаан үгээр дулаалцуулж байсан сайхан сэтгэлтэй бүсгүй. Ингэж л Лхагваад хайртайгаа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл хосууд маань хүүтэй болжээ. Энэхүү сайхан мэдээг Гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших өөрийн цахим хуудаснаа "Эх оронд шинэ хүн нэгээр нэмэгдэж, миний анд Харангын Лхагваа өөрийнхөө төрсөн өдрөөр өнөө өглөө 8.45д хүүтэй боллооооо!!!!" хэмээн бичжээ.

Дуучин Лхагваагийн гэр бүлд нь аз жаргал хүсээд, шинэ хүнд нь эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүргэе.

Д.Ана