Сүүлийн жилүүдэд орчуулгын ном болоод Монгол зохиолчдын бичсэн маш олон номнууд шил дараалан гарч байна. "Ном бол ертөнцийг харах толь" гэж үг байдаг.

Тийм ч учраас Монгол түмний оюуны мэлмийг нээх олон ном зэрэг бий болж буй нь сайшаалтай ч уншигчдын сэтгэлд нийцэх бүтээл ховор болсон бололтой. "Номонд дурлагсдын холбоо" сошиал хуудас номыг шимтэн уншдаг уншигчдын маань зочилох дуртай группын нэг.

"Цагийн гарз мөнгөний гарз номнуудыг нэрлээрэй. Ялангуяа орчин цагийн Монгол автортой номууд" гэсэн постны доор уншигчид санал бодлоо идэвхитэй илэрхийлж байсан бөгөөд энэ дундаас хамгийн муу зохиогчтой номоор Л.Сарантуяагийн номнууд, мөн Монголчуудын хамгийн ихээр хүндэтгэдэг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн номнуудыг нэрлэсэн байлаа. Дэлхийн шилдэг зохиолуудыг орчуулж байна гээд хүн ойлгоход хэцүү, үг үсэг, утгын алдаа ихтэй номнууд олширч буйг ч энд дурджээ.

Өчигдрийн энэхүү хэлэлцүүлэгт зарим нэгэн уншигчид сүүлийн үеийн зохиолчид, орчуулагчид тэр гайхалтай номыг уншигчидад хэрхэн хүргэх вэ гэдэг талаас бус мөнгө олох гэж хэтэрхий улайрч байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан бол зарим нэг нь номын маркетингийг хэтэрхий сайн хийснээс уншигчдын хүлээлт, төсөөөллийг хангаж чадахгүй учир дутагдалтай бүтээлүүд төрж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Seen.mn