Валютын ханшийн гамшиг
2014/01/08
Монголд өнөөдөр валютын ханшийн гамшиг нүүрлээд байна. Төр засгийн бодлого хүртэл энэ ханшаа гүйцэхээ байлаа. Өнгөрсөн онд Засгийн газар валютын ханшийг 1384 төгрөгт барина гэж амлаж байсан бол оны эхний өдрүүдэд ханш багахан буураад дахиад л өсчихлөө.
1720-1730 төгрөгт ханш хэлбэлзэж байна. Юун 1300. Эдийн засгийн хөгжлийн сайдын аманд багтаад байгаа ханш буурах талаарх төлөв бизнесийнхний нүдээр өөр харагдаж байгаа. Арга ч үгүй. Шинэ жилийг залгуулаад Цагаан сар эхэлж, ханш өсөх үе ирж байна. Зарим шинжээч валютын ханш 1920 төгрөгт хүрнэ гэсэн тооцоо гаргаснаа ч нуухгүй байна. Харин хүмүүсийн дунд яваа аман ярианаас үзвэл ханш 2000 хүрэхэд гайхах хэрэггүй аж. Өнгөрсөн оны сүүлч үеэр хэдхэн сарын дотор валютын ханш богино 200-300 төгрөгөөр өслөө. Ингэхээр бизнесмэнүүд долдугаар сард 1400-гаар тооцсон ханшаар бараа үйлчилгээгээ бодчихсон ч гэнэт 1700 төгрөгийн ханштай нүүр тулахаар болж байна. Үүнээс үүдэн тэд валютын ханшийн өсөлтөөс болсон гамшигтай нүүр тулж байна. Тэдний алдагдлыг хэн хариуцаж хэн төлөх вэ. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй Засгийн газар энэ талаар олигтой зүйл мэдэгдэхгүй л байна. Иймд тэдний алдагдлыг хариуцах эзэн хэзээ гарч ирэх вэ. С.Саруул
Экспорт · 2014/01/17
Экспортоо өсгө гадаад хөрөнгө оруулатыг дэмж тэгэж байж бууна тэрнээс хэн нэгнийг аваачиж шоронд хориоод буурахгүй яхава манъяк монголчууд жаахан баясна өөр ямар ч нэмэргүй
Зочин · 2014/01/09
osood baival arduudiin amidral hetuudeed l bn daa Darga nar harin bayajaad l bn daa
Зочин · 2014/01/09
osood baival arduudiin amidral hetuudeed l bn daa Darga nar harin bayajaad l bn daa
Зочин · 2014/01/09
Chi yag l Bayatsogt shig l ****an tomiyo yarih geed bna uu. Importiin baraa hurungu oruulaltiin tulvuus hamaarch amidardag mania orond valyutiin hanshiin usultiig hyanah bolomj baihgui shuu. Zuvhun ene hanshnii usultuur bidniig shuud haraat bolgoh bolomj ch bii .
Зочин · 2014/01/09
odoo 2000 hureed hansh buuh heregtei.2000hurj buuval hansh elliotiin davalgaa yosoor 1250ru orno.bas bus shinjilgeenii arguud bugd taarch bn.eme chigeeree buuval hansh 3000hurhed ch belen bn...uug n zasgiin gazar valyutiin hanshiig hucheer togtoodog bolmoor......1250d gd huuli gargaj boloh l asuudal shdee