Үнэт цаасны академи байгуулагджээ
2014/01/15
Хувийн хэвшлээс санаачлан иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зорилгоор “Үнэт цаасны академи”-ийг байгуулжээ. Тус сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүс магистрын түвшинд суралцах боломжтой юм байна. Монголын хөрөнгийн зах зээл удахгүй дэлхийн түвшинд хүрч хөгжинө. Харин үүнийг дагаад зах зээлд оролцож ажиллах үндэсний мэргэжилтнүүд дутмаг байгаа. Тиймээс шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Үнэт цаасны академи голлон ажиллах аж. Үнэт цаасны академи удахгүй анхны элсэлтээ авахаар бэлтгэж байна.