Талбай дээр зураг авч амьдралаа залгуулдаг Хүслэн, кино хийх туйлын хүсэлтэй Тэмүүжин, өртөөнөөс жүжигчин болох амлалт, мөрөөдөлдөө хөтлөгдөн хотод ирж зөөгч болсон Жавхаа нарын сонирхолтой учрал санаанд оромгүй сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн өрнөх "Анхаар дотор чимээгүй" МУСК үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Уг киноны дууг анх  А Сооl, татар хамтлагийн Заяа нар хамтран дуулж анх 2012 онд олны хүртээл болгосон  билээ. Тэгвэл уран сайхны кино нь гэгээн хайрын баяраар буюу энэ сарын 14-нд нээлтээ хийх юм.

Ant Entertainment, Crystal Optic studio-ийн бүтээлийн  найруулагчаар нь Н.Отгонбаяр, продюсераар Б.Баянмөнх, Б.Баярмаа нар ажиллажээ. Киноны зохиолыг Б.Чинбат, П.Ариунбаатар нар бичсэн аж.

Гол дүрүүдэд Э.Батхүү, Ж.Оюундарь, Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэрьяа нар тоглосон байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан "Анхаар дотор чимээгүй" кино тун удахгүй нээлтээ хийж олны хүртээл болох нь.

Ингээд та бүхэнд тус киноны албан ёсны трейлер, киноны дууг  хүргье.

 

 

Д.Ана