Гавьяагүй гавьяат нэгээр нэмэгдсэн үү
2018/12/30
Гавьяагүй гавьяат нэгээр нэмэгдсэн үү Хошин урлагийн салбараас шинэ гавьяат төрсөн билээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн уугуул, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр МУГЖ цол хүртсэн билээ. Түүний авсан энэ эрхэм хүндтэй шагналыг олон нийт нийгмийн сүлжээнд хоёр талцаж байгаад л хэл ам хийж хэлэлцэж хэрэлдэж эхлэв. Нэг хэсэг нь төрийн шагналыг үнэгүйдүүлж Ерөнхийлөгч нутгийнхаа хүнд өглөө гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь нүдээ олсон шагнал хэмээн баярлан дэмжиж, М.Баярмагнайд баярын мэнд хүргэсэн мэндчилгээнүүд ар араасаа цуварсан харагдав. Тэгвэл М.Баярмагнай яг МУГЖ авах хүн мөн үү. Хийсэн бүтээсэн уран бүтээлд нь өгч байгаа том шагнал гэх ч хошин урлагийнхан нийгэмд ямар үүрэгтэй вэ. Тэдний гавьяа юу бэ, ард түмнийг инээлгэх, амьтдын халаасыг хоосолдог гэх шүүмжлэл бий. Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн М.Баярмагнайн шагналын талаар гавьяагүй гавьяат төрлөө хэмээн үнэнийг бичжээ. Тэрбээр “Хошин шогийнхон гэж нөхдүүд энэ нийгэмд нэг л үүрэгтэй тэр нь мань мэт шиг маанагдуухан амьтсыг улам дебилжүүлэх. Өөр гавьяа юу байхав.Үзэгчид нь гэж хөөрхий муу эцэг эхийнхээ зовлогоо зулгааж зуднаас зувчуулсан хэдэн төлгийг заран байж хөдөөнөөс хотод ирээд хошин шог үзнэ. Нөгөө гавьяагүй гавьяатууд эр нь эм, эм нь эр болж өөрсдийнх нь тэнэгийг өөдөөс нь харж байгаад шоолоод байхад хэнэг ч үгүй дарвайтлаа инээлдэж байгаад таван цаасаа өгчихөөд араас нь хошингийнхонд гавьяат өгөх цаг нь болсон гээд сошиалаар шуугилдах хүмүүсийг дебил гэхгүй өөр юу гэх вэ. Сонгодог урлагийн тайзан дээр өрөөсөн хөлөө ч тавьж үзээгүй хэрнээ хошин шог гэдэг чинь урлаг байхгүй юу гэж балайрах хүмүүс яг ямар гавьяа байгуулсан юм болдоо. Шог юмыг л шог гэдэг тийм үү. Төрийн шагналын нэр хүнд гэж чааваас шалдаа унасан шар , цагаан метал л болж дээ” гэж шүүмжилжээ. О.Гэрэл Оллоо.mn
Зочин · 2018/12/31
Гавьяагүй гавьяат нэгээр нэмэгдсэн гэдэгтэй санал нэг байна.
Зочин · 2018/12/31
санснаар болдоггүй хорвоо шүү дээ анд минь
Иргэн · 2018/12/30
Өлзиихүүд ч хэрэггүй тэд зөвхан ажлаа хииж байгаа бус уу монголбн шагнал монголдоо шүү
Иргэн · 2018/12/30
Өлзиихүүд ч хэрэггүй тэд зөвхан ажлаа хииж байгаа бус уу монголбн шагнал монголдоо шүү
Зочин · 2018/12/30
Зүүдэн бороо.Насны намрыг зохиосон Магсаржав гэдэг хөгжимийн зохиолчид гавъяат өгчихгүй дээ
Зочин · 2018/12/30
Өлзийхүүд өгьё
Зочин · 2018/12/30
ҮНЭН ЭРДЭНЭЗААН ЭНЭ 2 ҮНЭХЭЭР ГАВЬЯАТ НЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН БАТТУЛГЫН ХИЙЖ БГАА АЖИЛ