Гурван настай охин согтууруулах ундааны хордлогод орон ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ
2019/01/03
Бага насны хүүхэд архины гүн хордлогод орсон байдалтай эмнэлэгт ирсэн аж. Тодруулбал энэ сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн тоотод оршин суух эмэгтэй өөрийн төрсөн гурван настай Х гэх охины ам руу их хэмжээний дарс ам цутгасан гэх мэдээлэл ирсэн юм.
Согтууруулах ундааны зүйл ам руу нь цутгасны улмаас охины бие муу, ухаангүй байдалтай Яаралтай түргэн тусламжаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Тус эмнэлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх охин хүргэгдэж очсон даруйд эмч нар үзлэг хийхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй, ухаангүй байсан гэх. Охиныг төрсөн аав нь эмнэлгийн машинтай хүргэж очсон бөгөөд мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.
Ямартаа ч охинд яаралтай арга хэмжээ авч одоо бие нь хэвийн бөгөөд өчигдөр эмнэлэгээс гарсан гэх мэдэлээл байгаа юм. Түүнчлэн энэ хэргийн талаар холбогдох харьяа дүүргийн цагдаагийн мэдээлснээр, эцэг, эхийн урьдчилсан мэдүүлэг тайлбараас ам руу цутгасан зүйл байхгүй гэсэн. Охин Эх нялхаст сэхээн амьдруулах тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр гарсан байсан. Ээж нь охинтойгоо ирж мэдүүлэг өгөөд явсан. Хэрэв охины биеийн байдал муу байсан бол бага насны хүүхдийг архиар хордуулсан гэсэн зүйл ангид холбогдуулан шалгах байсан. Гэхдээ энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй байгаа. Яг хүчээр уулгасан уу, эсвэл охин өөрөө уусан уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа гэв.
зочин · 2019/01/06
Монгол Улсын Төрийн Соёрхолт Дуучин Болд нэг иймэрхүү маягаар Хүүхэд Залуусыг турхирах хэрэггүй байж дээ
зочин · 2019/01/06
Аргагүй шүү дээ Саяхан болтол ТV-5 сувгаар Монгол Улсын Төрийн Соёрхолт Дуучин Болд Гайхалтай мэдрэмж гэх мэт Хүүхэд Залуусыг согтууруулах ундаанд уриалан дуудаад байх юм. МУТС- Дуучин Болд ам руугаа цутгах нь тэр хүүхэд залуус дуурайн ам руугаа цутгах нь тэр дээ
zochin · 2019/01/03
yachhaad bgan be