|
Ерөнхийлөгч нь засгийн газрыг ямар нэгэн тайлбар, шалтгаангүйгээр огцруулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан засгийн газрыг огцруулж байгаа тухай Путиний зарлиг гарсан. Түүнээс гадна, засгийн газрыг тараах гэж байгаа талаар Медведев өөрөө мэдэж байсныг шинжээчид хэлж байна. Учир нь, 1 дүгээр сарын 15-наас хойших Медведевийн ажлын төлөвлөгөөг огт бөглөөгүй байснаас үндэслэн улс төр судлаачид ийм дүгнэлт хийжээ.
Ийнхүү сонгогчдоос дахин санал авч төрд гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр ууган охиноо “хүч үзүүлэхээр” шийдсэн бололтой. Гэвч өөрийгөө аавтайгаа яг адилхан ааш аягтай хэмээдэг Б.Жаргалан Архангайчуудын санал, дэмжлэгийг авч чадна гэдэг юу л бол. Нэмэгдэхүүний байрлал солигдоход нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг шүү дээ.
Өвлийн тасхийм өдрүүд үргэлжилж байна. Маргааш дөрвөн ес эхэлж, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө. Энэ нь ид хүйтний оргил үе эхэлнэ гэсэн үг юм. Гэтэл манай улсад ханиад томуугийн дэгдэлт буурахгүй байгаа энэ цаг үед сурагчдын амралтыг дахин сунгахыг эцэг, эхчүүдийн зүгээс хүлээж сууна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн баярын үеэр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайваныг зодсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.
Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас Н.Оюундарь ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Сэлэнгэ нутгийн хүн биш ч гэлээ өргөмөл өвөг эцгийнхээ нэрийг ашиглан нутгийн иргэдийн итгэлийг хүлээсэн байдаг.
Энэ цагт барилдаж буй аварга арслангууд заалны барилдаанд зодоглохоо болиод байгаа. Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар өнөө жилийн улсын наадамд зургаа давж шөвгөрснөөсөө хойш нэг ч барилдаанд зодоглосонгүй. 2017 онд улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж бөхийн өргөөнд барилдаагүй.
Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцож тун амжилттай оролцон олноо танил болсон А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн.
МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Дорноговь аймагт гар утас дэлбэрч, хүн гэмтсэн хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Тодруулбал, тус аймгийн Айраг сумын жоншны уурхайд ажиллаж байсан Дархан хотын иргэн 45 настай М-ийн гар утас дэлбэрсэн хэмээн эмнэлгийн байгууллагад ханджээ