Гэртээ хүүхдүүдтэйгээ караокедсон олны танил эрхмүүд хэн бэ?
2020/05/11
Сүүлийн үед гэртээ караокедож, хүүхдүүдтэйгээ зад авч задгай “шоудаж” байгаа олны танил эрхмүүдийн бичлэг сошиал даяар давалгаалах боллоо.
Олноо “Явдаг Википедиа” хочоороо алдаршсан Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү гэртээ хүүтэйгээ караокедож байхдаа лайв хийжээ. Зүгээр ч нэг караокедоод дуулаад өнгөрсөн юм биш. Хүү нь бөмбөр тоглож, өөрөө зурагтан дээрээ караоке гаргаад дуулж байгаа бичлэгт нь 2 мянга гаруй хүн зүрх, лайк дарж шэйрлэжээ. Г.Ганхүүгийн бяцхан хүү аргагүй л авьяастай аавын хүү гэсэн шиг тун чадварлаг бөмбөр тоглож байгаа нь хүмүүсийн хайрыг хүргэсэн нь лавтай.
Дараачийн гэртээ галзуурч, дуулж бүжиглэсэн хүн бол жүжигчин У.Цогтбаяр болон түүний эхнэр З.Хүслэн. Түүний эхнэр Tik Tok-оор олон хүмүүст танигдсан нөхрөөсөө дутахааргүй од. Цогтоо, Хүслэн хоёр гэртээ караокедож, ёстой л балайг нь авч байгаа бичлэгээ фейсбүүкдээ оруулжээ. Тэдний бичлэгийг 300 мянган хүн үзсэн нь тэднийг ямар хөгжилтэй, үзүүштэй бичлэг оруулсныг батлах биз.
Цогтоо уг бичлэгтээ “Карентин биднийг караокечин болголоо. Юнивишнийн Караоке апп ашиглан хөгжилдээрэй” хэмээн бичжээ. Манай одуудын гэртээ караокедоод байгаагийн учир энэ байж. Юнивишн Караоке гэдэг аппликейшнтэй болсон юм байна.
Архи ууж, тамхи татдаггүй гэдгээ байнга хэлж, залууст эерэг зөв зүйлийг үлгэрлэн уриалж байдаг сошиалын од С.Батмөнх ах энэхүү жагсаалтанд багтлаа. Түүний бичдэг зүйлс гэрийн эзэгтэй нарт ихэд таалагдаж бүсгүйчүүд нөхрөө С.Батмөнх ах шиг байхыг шаарддагаас болоод бяцхан хэрүүл болдог тухай тэрээр фейсбүүкдээ бичиж байсан. Тэгвэл С.Батмөнх ах маань эхнэр, 4 охины хамт гэртээ дуулж хуурдан тун чиг жаргалтай мөчийнхөө видеог дагагчидтайгаа хуваалцжээ.
Чадварлаг залуу жүжигчин О.Цэнгэлийг дуучин Э.Мишээлтэй гэр бүр болсныг хүмүүс хэдийнэ мэдэх болсон. Саяхан 30 насныхаа төрсөн өдрийг Централь Тауэрын нэгэн ресторанд нижгэр тэмдэглэсэн О.Цэнгэл охиноо харангаа инфлүнсерийн ажил хийн олон байгууллагын нүүр царайгаар ажиллаж буй шаггүй эмэгтэй. Дуучин нөхөртэйн хэрэг юу билээ О.Цэнгэл гэртээ караокедэж байгаагаа сториджээ. “Над шиг гэртээ Юнивишнийн Караокегоор дуулж байгаа хүмүүс намайг меншион хийгээрэй” гэж сторий хийсний дараа О.Цэнгэлийг меншион хийсэн дуулж буй стоорийгоор инстаграм амьсгалсан. Учир нь О.Цэнгэлийн дагагчдын тоо 200 мянга хол давдаг.
Хөл хориотой энэ үеийг гэртээ гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэх зүйл хийхийг уриалж байгаа эдгээр хүмүүст уншигчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.