Г.Загдаагийн танхайн хэргийг хүчингийн хэрэгтэй нь нэгтгэхээр прокурорт буцаалаа
2020/05/08
"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд хүний нэр халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэх зэрэг хэрэг зөрчлүүдэд холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан байна.
Г.Загдаагийн холбогдсон хэргүүдийн хэсгээс дурдвал:
- Б, М нарыг зодож Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан "Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах" 2 хэрэгт яллагдагчаар татагдаж Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
- Эрүүгийн хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх"
- 17.2.2 дахь зүйл хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх",
- "Эрүүгийн хуулийн 12.1 зүйл хэсэгт заасан "Хүчиндэх" гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагаас Цагдан хорих 0461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдоод шүүхээс 1 сарын хугацаатай цагдан хориод байна.
Тэгвэл бусдыг зодсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг нь өчигдөр буюу 2020.05.08-ны өдөр боллоо. Уг хуралаанаар бусдыг зодсон гэх хэргийг хүчингийн хэрэгтэй нь нэгтгэхээр прокурорт буцаасан байна.
Бид дээрх хэргүүдийн талаар эргэж мэдээлэх болно.
зочин · 2020/05/13
Хорвоо дэлхий уужим
Зочин · 2020/05/10
Чи тоогоод уншчихаж
Зочин · 2020/05/09
Зочин · 2020/05/08
Hen ch toohoorgui commentuud zagdaagiin avgai bichchij
Зочин · 2020/05/08
Gvie tgd xvchindvvlj bxdaa bas bichleg xgd baij bdg l yum bxdaa
Зочин · 2020/05/08
Та өөрийгөө хууль шударга үйлчилдэг нийгэмд амьдарч байна гэж сэрүүн зүүдэлж байна өө, хууль цагдаа нар чинь ядарсан нэгний төлөө ажиллахаасаа илүү эрх мэдэлтний төлөө ажиллах нь ихэссэн цаг ирж дээ
Зочин · 2020/05/08
chadahgui shuu dee. zolburood yavj baihdaa taarsan muusain hunii adaguud
Зочин · 2020/05/08
Наад хэрэг гээч чинь харваас илхэн дээрээс нясалсан хайрга буухдаа бул хар чулуу бол бууж байна, тийм хууль ярих гээд байгаа юм бол цагдаа, шүүгч, хурандаа, прокурор нар холбогдсон хэргүүдээ шийдээч, хэдэн жилээр дуншаад хэрэгтэн нар нь чөлөөтэй тэнээд...энэ нийгэм, төрд адлагдсан 160 гаруй МУн иргэдийг харж хандаж байгаа нэг муу 60 гарсан яхир өвгөнд төрийн төмөр нударгыг хүнд гэдгийг үзүүлээд л....энэ улсад шударга шүүх гээч юм байна уу!!!
Зочин · 2020/05/08
Ааш авир нь дийлдэхгүй хэлэмгий доломгой нь үнэн байх, харин тэр хүчин ч худлаа байх аа, үнэхээр тэмбүү өвчтэй хүнийг хүчиндсэн бол тэмбүү авна, кондом хэрэглэсэн гэвэл цус гарах ёсгүй ээ, кондомд тусгай гулсамтгай тос байдаг тэгэхээр наад хүүхэн чинь өс хонзон санаад гүтгэсэн биш үү, яахав наад хүнээ хэлмэгдүүлээд шоронд хорилоо гэхэд нийгэмд адлагдсан 160 гаруй иргэнийг дэмий тэнүүлэхгүй, архи уулгалгүй, ажил хөдөлмөр эрхлүүлээд байлгаж чадах хүн энэ төр, цагдаа,прокурор, шүүх, төрийн байгууллагад байна уу? Тэр хашаанд байгаа МУн иргэд яах вэ? Ахиад архиа уугаад гудамжинд гарах уу? эсэхүл төрийн байгууллага, түшмэдүүд гэртээ аваачих уу?
Зочин · 2020/05/08
ониго цаашаа хөгшин бух
Zochin · 2020/05/08
Hereg hiisen bol shiitgel baih l bolno,aash avir muutai mongol turiig ul toodog herees hetersen zang ni yamarch baisan zugeer unguruuj bolomgui uomuudaa!
Зочин · 2020/05/08
zochin · 2020/05/08
ta nar odoo naad hvnee sulalaachee arai dendvv bi naad zagdaa gedeg hvniig medehgvil dee gehdee ter haliunaa gedeg hvvhen ni chin hudalaa yaraad bga yum bishvv ter 2 awgai naad haliunaa gedeg hvvheneer uursdiin heregee bvteegeed yawj baih shig bna zagdaa gedeg naad hvn chin ih buyantai ajil hiij bgaa yum bna ajilaa ch sain hiij uuruu ch ih hudulmurch hvn baih shig bna lee huuli vnen zuwuur shiidej naad hvnee hurdan gargah baih gej naidaj bna hvn helmegdvvlj bolohgvi shvv
Хэн байх нь хамаагүй · 2020/05/08
Сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч байсан хүн, жирийн иргэн, давтан хэрэгтэн, ядуу хүн, баян хүн гээд хэн байх нь хамаагүй. Бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэрэг хийсэн бол бүгд л зохих шийтгэлээ хүлээх ёстой.
Oilgomjgui asuult... · 2020/05/08
U u gej bodoj bn gej??? Saihan sonsohdohgui l bna...