Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа
16 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Алтан жолоо трейд" ХХК-тай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны 20 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нь” сэдэвт танхимын болон үзүүлэх дадлага сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар улсын (ахлах) байцаагчид хүнсний худалдааны газарт мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, "Хүнсний сав, баглаа боодлын шошгод тавигдах шаардлага, шошгын мэдээллийг зөв уншиж, хүнс сонголтод ашиглах нь", "Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2024" стандартын талаар сургалт явууллаа.

Сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн төлөөллүүд улсын (ахлах) байцаагчид болон сүлжээ дэлгүүрийн менежерүүдээс сонирхсон асуултаа асуууж, санал бодлоо солилцон хамтран ажилласан нь үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.








