НИТХ-ын ээлжит хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
14 минутын өмнө

НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр /2026.11.09/ болж байна.
Хуралдаанаар,
-2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаарх танилцуулга
-Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ (Эмээлт эко аж үйлдвэрийн парк)
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай
-“Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах тухай
-“Сэлбэ 20 минутиын хот корпорац” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
-Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай
-Аялал жуулчлалын бүсийн менежментийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний хэрэгжилтийн талаарх танилцуулга
-Нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн батлах тухай
-Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
-Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Кибер аюулгүй байдлын хороо байгуулах тухай) зэрэг асуудлыг хэлэлцэнэ.






