З.Энхболдыг "Суруга Монгол"-ын захирлыг хар тамхины хэрэгт гүтгэж, газрыг нь дээрэмдсэн хэрэгт шалгаж эхэллээ
2020/05/11
Эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурорын байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан билээ.
Шалгуулахаар өгсөн гомдлын нэг нь "Суруга Монгол" компанийн захирал, Япон улсын иргэн гэмт хэрэгт гүтгэгдэн, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Түүний эзэмшиж байсан газарт нэр бүхий орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр байна. Эдгээр нь 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд байгаа ба уг үйл явдлын учир шалтгааныг тогтоож өгнө үү" гэсэн байсан юм.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас уг гомдлын дагуу АТГ-т шалгуулахаар шийдвэрлэжээ.
Зочин · 2020/05/11
Энэ Наранбаатар гэж хүний гар хөл болсон тэнэг хог хүн гүтгэхээ болиочээ.
Зочин · 2020/05/11
Уг нь жапан таун төлөвлөснөөрөө баригдсан бол монголд жишиг хороолол босох байсан байрууд нь үнэхээр сайн баригдсан
эрка · 2020/05/11
Үнэн зөвийг нь олж нэг тийш нь болгоосой доо хөө.......өөр юу гэхэв дээ....