Энэ удаагийн “Mobile news”-ээр анхлан “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж тайз дэлгэцийн олон сайхан уран бүтээлүүдэд гайхалтай дүрүүдийг бүтээсээр яваа МУСТА Г.Отгонцэцэгтэй холбогдож “Жүжигчин Г.Отгонцэцэг дахин нүцгэлнэ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Сүүлийн үед шар хэвлэлүүдээр түүнийг шинэ уран бүтээлийн ажилд орсон бөгөөд тус уран бүтээлдээ дахин нүцгэлэх гэнэ. Мөн олны танил хүүхнүүдээс хамгийн эрээ цээргүйгээр нүцгэлсэн, гоо сайхны мэс засалд хамгийн их орсон гэдгээрээ алдартай нэгэн билээ гэх мэтээр бичих болсон. Тэгвэл дээрхи мэдээллүүдийг эрс няцааж “би дахин нүцгэлэх талаар огт бодохгүй байгаа тэгээд ч би эрээ цээргүй нүцгэлээгүй, залуу насныхаа гоо үзэсгэлэнг мөнхөлж үлдээх гэж л хувийн зураг л авахуулсан” гэв.

Түүнчлэн өөрийх нь талаар худал мэдээлэл зохиож бичин олонд цацаад суудаг сэтгүүлчдэд хандан  “Хэн нэгний талаар худал мэдээлэл бичиж, элдвээр муулж байж мөнгө олоод түүгээрээ талх авч идэн амь зогоож амьдрахаасаа ичих хэрэгтэй” хэмээлээ.

Сонирхуулахад жүжигчин Г.Отгонцэцэг УДЭТ-ын шинэ уран бүтээл болох  хүүхдийн жүжигт голлох дүр бүтээж байгаа бөгөөд тус жүжгийн ажилдаа ороод тун завгүй байгаа гэнэ.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш