Би одоо 33 тай нөхөртэйгээ танилцаад 11 жил болжээ. Танилцаад удаагүй хүүтэй болсон оюутан байхдаа /би жилийн чөлөө аваагүй сурсан/ бид 2-н амьдрал сайн сайхан бүгд байсан.

2 жилийн өмнө 2 дахь хүүгээ гаргасан. Би ажилд ороод 9 жил болсон байсан, ахиад л би /мэргэжлийн онцлог бас ар гэрийн санхүүгийн асуудалаас болоод/ 14 хоноод л ажилласан. Хамгийн гол нь жилийн 200 хоног би өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдардаг. Яагаад гэвэл тэр хүн хөдөөгүүр явдаг ажилтай, 2 хүүхэддээ өглөө босоод л хоолыг нь хийгээд гэрт нь үлдээдэг. Тэгээд ажил тарахад би ирдэг, ахиал хоол унд нтр... хүүхдийн сургууль дамжаа цэцэрлэг бүгд л би зөөдөг /би санхүүгийн хараат биш/ энэ хүн гэртээ байх үедээ мундаг аав хань байдаг.

Гэхдээ би хаяа шантардаг эмэгтэй хүн болохоороо гомдолдог. Тэр үед нөхөр маань намайг чи зүгээр л өөр хүнтэй болчихсон байна гэдэг . Энэ үг нь зүгээр миний зүрхэнд хутга зоодог. Яагаад юуны төлөө би амралтгүй ажиллах ёстой гэж, яагаад би энэ бүх ачааг үүрэх ёстой гэж... Би яаж энэ амьдралд шантрахгүй байх ёстой вэ