Ж.Батжаргал: АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь хууль ёсны үндэслэлгүй
1 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь УИХ-ын хууль, холбогдох хуулиудад байхгүй үндэслэлтэй хэмээн онцлов.
Тэрээр, "МАН олонхоороо 68 суудал авсан. УИХ чуулганы ирц 64-д бүрддэг. Хаврын чуулган эхэлснээс хойш МАН-ын бүлэг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажилласан. УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулиараа гишүүд чуулганы болон байнгын хорооны хуралдаанд бүрэн суух үүрэгтэй. Гэвч найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай, гурван гишүүн гадаад томилолттой, хоёр гишүүн хүндэтгэх шалтгаанаар чөлөөтэй байна. Тухайлбал, Л.Оюун-эрдэнэ, Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, Х.Баасанжаргал, П.Сайнзориг нарын гишүүд шалтгаангүй ирээгүй. Үүнээс шалтгаалан ирц бүрэн бүрдээгүй тул МАН-ын бүлэг ээлжит бус хурлыг 14:00 цагт хуралдуулах шийдвэр гаргалаа. АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь хууль ёсны үндэслэлгүй бөгөөд улс төрийн шинжтэй асуудал гэж үзэж байгаа” хэмээн ярилаа.







Зочин · 1 цагийн өмнө
SXN XALYYTSTAL GOEOOR XUCHINDI BOOW XXI BOOW DOLOOJ80955877ÀNUSDX