"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"
2 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрэдэнийн энэ сарын 23-нд хийсэн мэдэгдлийг үгүйсгэв.
-Намайг нийслэлийн замын хөдөлгөөнийг баримтжуулсан камерын мэдээллийг устгах гэж байна гэж гүтгэлээ. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдах газар хяналтын камеруудыг хянадаг. Энэ бол нийслэлийн харьяа байгууллага.
Харбины гэрээнээс бусад бүх гэрээг ил болгосон. Энэ гэрээг яагаад ил болгоогүй гэхээр нөгөө талын саналыг авсны үндсэн дээр олон танилцуулах заалтыг гэрээнд оруулжээ. Энэ бол заль. Бид гэсэн ч энэ гэрээг ил болгоно. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх, ёс зүйн хувьсгал хийхээс би няцахгүй,зогсохгүй.Б.Баатар, А.Амундра нар гадаадад байгаа.
Тэд яагаад амь зулбан зугтав? Бусдыг гадаадаас гүтгэж байна. Л.Оюун-Эрдэнэ болон бусад хүмүүстэй холбоотой хууль бус үйлдлийнх нь талаар мэдээлэл байвал иргэд та бүхэн шүгэл үлээгээрэй.
Би төрд олон жил ажиллахдаа "Эрдэнэс Монгол" компанийн байраар орж үзээгүй. Энэ компанийн ТУЗ-ийн хуралд оролцож байгаагүй. ТУЗ-ийн бусад гишүүдээс та бүхэн асууж тодруулаарай. Л.Оюун-Эрдэнэ маш эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн байна.Би "Бодь" группт ажиллаж байгаагүй. Энэ талаар Баясгалан захирал өөрөө ч өчигдөр (2026.03.24) мэдэгдэлдээ дурджээ.
Нийгэмд илт худал мэдээлэл тарааж, үймүүлдэг, бусниулдаг хэвээр байна. Энэ башир аргыг хэрэглэсээр байна. Хэдүүлээ үүнд автахаа больё. Ард түмэн шүүж тунгаана. АТГ-т ажлаа хийх боломжийг олгоё. Баримт л ярьдаг болъё. Шүүх, мөрдөгчид, прокурор ажлаа бие даан явуулах ёстой. Хулгайчидтай хийх тэмцэл цаашид ч үргэлжилнэ.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Л.Оюун-Эрдэнэ хуулийн энэ заалтыг маш овжин ашиглаж, худал мэдээлэл тараав. Бид энэ заалтыг хуульд хэрхэн оруулах талаар судалж ажиллаж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг хууль батлагдсанаар шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах нөхцөл бүрдэх юм байна.
Иймд уг хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллах болно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцлов. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг 26 зүйлтэй дагалдаад Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг нийт дөрвөн хуульд өөрчлөлт орох юм байна.






