Усанд живж байсан хүүхдийг аварсан Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнажээ. 

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан байна.

Тэрбээр долдугаар сарын 11-нд Мойлтын тохойд амарч байсан есөн настай хүү усанд живж байхыг хараад шууд л үсрэн орж аварсан билээ.